Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ы шөнө 34 настай эмэгтэй цус алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ.
Тус эмэгтэй савны гадуур жирэмсэлсний улмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд эмэгтэй биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ үед
Цэцэрлэг суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн байгаа. Хагалгаанд орсон эмэгтэй коронавирүст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж ажиллажээ.
Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа Мөрөн суманд ирж тусгай бэлтгэсэн тусгаарлалтад орсон байна. Хугацаа дуусахаар шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна гэхдээ яагаад сүүлийн үед эмч нар өвчтөний ухаангүй үед өөрийнх нь зөвшөөрөлгүй зургийг нь авч тавиад байгааг ойлгохгүй байна эмч нар селфидэх завтай байгаа болоод тэрүү
Zuv sh dee sain bna. Sain umiig sainaar n bichsen bna sh dee.bayr hvrgii. Amjilt.
Заа болио,хийх ёстой ажлаа л хийсэн байж, нэг л их поп хүмүүс