УИХ-ын өнөөдрийн /2021.04.01/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хүний эрх хамгаалагч эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Манайд хүн дутаагүй, зориг дутсан. Шударга ёс дутсан. Арай гэж таван гишүүний бүрэлдэхүүнтэй ХЭҮК-ийг байгуулаад авсан чинь долоон хүн, орон тооны бус баахан хүн гаргаж ирчихээд байна. ХЭҮК-ийн таван гишүүнийг нэгээр нэмнэ ч гэх шиг солиотой юм хийж байна. Өөр хийх ажил алга уу, хүний эрх зөрчигдөөд байна. Цэрэгт хүүхдээ явуулаад алдчихсан эцэг, эх уйлаад сууж байна. Та нарын цаас эргүүлж, орон тоо нэмээд сууж байгаа нь буруу арга барил. Наадахаа өөрчил, ажил хийгээч ээ, та нар. Сандал ширээ, өрөө тасалгаагаар л эргэлдэнэ. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ, хар. Одоо хүн хүүхдээ цэрэгт явуулж болохгүй болж байна шүү дээ" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд шүүмжлэлтэй хандлаа.
Сэтгэгдэл ( 0 )