Аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар төв захад хийгдэж буй ариутгал, халдваргүйтгэлийн ажилтай танилцлаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн төв захын худалдаа, үйлчилгээг 09:00 цагаас 19:00 цаг хүртэл хэвийн ажиллуулах шийдвэрийг гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, цахим бүртгэлийн системийг бүрэн нэвтрүүлж ажиллах үүрэг чиглэлийг худалдааны төвийн эздэд өгсөн юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ-өөс төв захад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс төв захын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан үйлчлүүлэгч нэг бүрт зай барих, амны хаалт зүүх, халуун хэмжүүлэх, цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хяналт тавьж ажиллахыг худалдааны төвийн эздэд үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )