Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үед уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг

2021 оны 04 сарын 06

Ханш нээх өдөр гэж хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондын хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг. Ханш нээх өдөр энэ жил 2021 оны дөрөвдүгээр сарын 4 буюу билгийн тооллын цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 22-ны өдөр /21:38 цагт/ тохиолооБусдад mуслахуй анагаах ухааны "Манба дацан" хийдийн зурхайч лам, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас иргэдээс ирдэг түгээмэл асуултын нэг болох ханш нээх өдрийн талаар тодрууллаа.


-Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?

-Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улиралд хаврын уур орох, хур усан, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур орох улирал гэж зургаа хуваана. Энэ цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин, тухайн жилд юм уу, тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой. Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн, нээгдэх гэсэн утгатай. Манай Монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.

-Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?

-Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа хятадын хан үндэстэний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж, булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг. Энэ өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг.

Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчилэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.

Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг.

Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг юм.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.60) 2021 оны 04 сарын 06

Чи муу шар бөөс далан давхарт очиж хуц

0  |  0
монгол(150.129.143.238) 2021 оны 04 сарын 06

төрж өссөн нутаг орныхоо уул усыг шүтэж бишрэх нь монголын язгуурын ёс заншил итгэл бишрэл хуцаад байх юм байхгүй үүнийг маань хэн ч өөрчилөж чадахгүй тэр тусмаа солонгос пасторууд

1  |  0
Zochin(66.181.161.46) 2021 оны 04 сарын 06

Bayarlaa. Medej avlaa.

1  |  0
zochin(66.181.187.44) 2021 оны 04 сарын 06

Uul ovoo argadan tahih gej yugaa hutsaad baigaa munharsan sugnuud ve? Uul ovoond hogoo ovoolohgui uhaj tonhohgui l baival barav. Uul ovoon deer tsatsaj orchin buzarlaad baigaa suu saali boov boortsgoo ulsuj baigaa huuhduuded ugdug boloosoi.

1  |  1
Top