УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан байдаг.
Түүний тавьсан хоригийг парламентаар хэлэлцэх үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Монгол Улс хуультай орон. Нэг хүн засаглах ёсгүй. Надтай холбоотой долоон хориг тавьсан. Тэр хориг бүгдээрээ хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Гэхдээ хориг нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Ерөнхийлөгчийн хориг Ерөнхий сайдын эрх мэдэлд бүрэн халдсан байсан. Дараа нь байхгүй хууль дээр хориг тавьсан. Мөн нэгдсэн болон улсын төсөв хоёроо холиод хориг тавьчихсан. Энэ бүхнийг УИХ хүлээж аваагүй. Энэ хориг ч бас алдаатай хориг орж ирж байна. Ер нь, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлдөг үйлдлээ болих хэрэгтэй" хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )