УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг 2021-2025 онд хөгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн төлөвлөсөн болон усны нөөц ашиглалтын зэрэг асуудлын талаар” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан юм.
Тэрбээр “Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, 2021-2025 онд компанийг хөгжүүлэх Ө6-20 бизнес төлөвлөгөөг баталжээ. Уг төлөвлөгөөнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрсний химийн үйлдвэр, Гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг томоохон төсөл багтсан. Түүнчлэн Компанийн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулах зорилгоор 51000 хүн оршин суух бололцоотой Эрдэнэсийн хотыг Өмнөговь аймагт байгуулах Ажлын хэсгийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна” хэмээн асуулгынхаа эхэнд онцолжээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуулгынх нь хариуг ирүүлсэн байна.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОУЮН-ЭРДЭНИЙН АСУУЛГЫНХ НЬ ХАРИУГ ӨГЧЭЭ-
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хаанаас сонгогдсон гишүүн бэ? Энхтүвшин гэж бас юун хүн билээ? Ёстой бодоод бодоод бодын шиир дөрөв юм аа! Би яаж мунхаглаад ч энэ хоёр гишүүнийгээ санадаггүй ээ...
Энэ их цааснаас чинь ард түмэн залхсан
Нийгмийн хөгжил асуулт хариултаар явдаг гэвэл том эндүүрэл. Ажил хэрэгч байдлаар нийгмийн зогсонги байдлыг урагшлуулахад анхаарах цаг болсон. Нэг л их цаас харагдаж байна.