Ц.Мөнх-Оргил: Ц.Туваан АНУ руу 50 мянган ам.доллар шилжүүлсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22


УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралд Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нар МАН-ын гар хөл болж, шийдвэр гаргаж оролцсон. УИХ-ын гаргаагүй хуулийг хууль зөрчсөн гэж дүгнэж, Үндсэн хуулийн хямрал руу түлхсэн. Ерөнхийлөгчийн сонгууль хууль зөрчсөн сонгууль болох нь. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргасан гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргасан. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд Ерөнхийлөгч зөвхөн 1 удаа 6 жил байна гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж ирэхдээ 2025  оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх төсөл өргөн барьсан. Тэр заалт хасагдаад, ердийн журмаар үйлчлэхээр болсон. Иймд цэцийн дүгнэлт бол зөв гарсан гэдэг саналтай байна. Сонгууль будилуулах ажлыг АН хийж эхэллээ. Ц.Туваанаас тодруулга авмаар байна. АНУ-ын "DCI" гэдэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг лобби компанитай АН-ын дарга гэх Ц.Тувааны гарын үсэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр буюу дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэлх хугацаатайгэрээ байгуулсан. Энэ ямар учиртай юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д Гадаадын байгууллага, олон улсын байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив авахыг хориглосон. Гэтэл ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц УИХ-ын чуулганаар ороод явж байна. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хууль бус асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа нь хууль бус юм. Бага суудлын хуралпдаанаас гарсан шийдвэр яасан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5 хүний нэр дэвших эрхийг хасах зорилготой байсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлт гаргадаг болсон юм бэ. Үндсэн хуульд зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж заасан. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Байхгүй заалтыг орхисон гэдэг дүгнэлтийг цэц бидэнд явуулж дахин нэмүүлдэг болсон юм уу. Парламент өөрөө хууль батлах ёстой. Парламентын засаглал хаана байна. 2025 он гээд байгаа юм бол 2025 онд хэрэгцүүлэх хууль өргөн барина. Тэгээд та нар ийм хурдан хэлэлцээд өгөөрэй.  

АНУ-ын BCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэж ярилаа. АН-аас 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлж юм хийлгээгүй. Манайх тийм баян нам биш. Ер нь Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой. 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.205) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлөгчид МАН-с Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Энх-Амгалан, М.Энхболд, гэх мэт, АН-с Амаржаргал Оюунгэрэл, М.Энхсайхан гэх мэт, нам бусчуудаас Оджаргал гэх зэрэг боловсрол өндөр, гадаад хэлний мэдлэг сайтай ажлын дадлага, туршлага, нэр хүнд нь сайн эв эеийг илүүд эрхэмлэдэг, хүний төлөө сэтгэлтэй, ёс зүй, ухамсарыг дээдлэн сахидаг хүмүүс нэр дэвших хэрэгтэй. Манай иргэд ч гэсэн боловсрол өндөр, ёс зүйг эрхэмлэж чаддаг, тал бүрийн мэдлэгтэй,хэл устай хүнийг тэргүүндээ залж чадвал доошоогоо дагаад ийм л шаардлага хангах хүнийг улс төрд оруулахыг урьдал болгодог болно гэж үзэж байгаа.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 23

Munkh orgil olgiarakh khyn byydaj alakh tushaal ugsun khyn yagaad ikh khurald syygaad bna ve .MAN iikh iimel ichemeer gainyyd aa.Alyyrchin yalaa sonsokh bolson baikhaa.

0  |  0
Ьо(192.82.74.234) 2021 оны 04 сарын 23

Мөнх-Оргил гэж 7.1 ний зохион байгуулагч

0  |  0
Зочин(64.119.20.80) 2021 оны 04 сарын 22

АН өөрөө уначихаад юундаа гомдоллоод байна даа

0  |  0
Иргэн(66.181.161.106) 2021 оны 04 сарын 22

МАН гийн хэдэн лаларууд ч хууль ярих гэж , хууль батлах гэж , хууль санаачилах гэж, ҮХЦ- хэдэн тэнэгүүдтэйгээ үгсээд самарч бх юмдаа ! Тарж, бутараад тонилвол тайван , амгалан хэвтэж унтаж , босож , сууж баймаар юмсан МАН сөнөтүгэй! Монгол улс үүрд мандан бадраг!

0  |  0
Зочин(202.9.40.35) 2021 оны 04 сарын 22

Оросоос авч ирсэн ногооноосоо 50000- ийг нь шилжүүлсэн биз.

0  |  0
Зочин(59.153.113.141) 2021 оны 04 сарын 22

Нөгөө Оросоос оруулж ирсэн 20 сая доллараасаа 50 мянгыг шилжүүлсэн ч юм бил үү хэн мэдлээ. \nТэгээд ч Туваанд мөнгө байгаа шүү.

0  |  0
Зочин(119.40.98.166) 2021 оны 04 сарын 22

Хүмүүс өөрийн итгэл үнэмшлээрээ гишүүн болдог.

0  |  1
ХҮҮК ЗӨВ(64.119.22.7) 2021 оны 04 сарын 22

Хүрэлсүхийг дэмжиж байна

0  |  2
shine ue (66.181.161.8) 2021 оны 04 сарын 22

MAN bol ard tumnii nam shuu

1  |  1
???(64.119.22.43) 2021 оны 04 сарын 22

БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓

1  |  0
Зочин(202.9.46.146) 2021 оны 04 сарын 22

Баттулга тэдний ардчилсан намын хүмүүс юу ч хийхэд бэлэн болжээ мөнгө бол байна гээд дайрч байна.хөлсний жагсагчид хэлмэгдэх бий

1  |  1
zochin(202.179.24.137) 2021 оны 04 сарын 22

bertegchin Monchochir !!!!

1  |  1
Top