Түмний гараар могой бариулах гэсэн өлсгөлөн нэртэй УЛСТӨРЖИЛТ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах гэж байхад үймээн самуун өрнөж л байна.

Үндсэн хууль бусад дагалдах хууль хүчин төгөлдөр байхад улс төрийн нэгэн тулах багана АН эрх ашгийн төлөө ард түмнийг буруу зүгт уриалсан тулаан өрнөж байгааг бүгд харж байгаа. Өнөөдрийн байдлаар улс төрийн ууган хүчнээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, албан ёсны АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар албан ёсоор нэр дэвшихээр боллоо. Тэдний хэн ялсан нь Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, “Энэ Монгол Улсын бодлоготон” байна, өөр илүү зүйл хэрэггүйг Үндсэн хуулиар суулгаад өгчээ.

Ямартай ч албан ёсоор ард түмэн зургаадугаар сарын 9-ний өдөр энэ гурван хүний төлөө саналаа өгөх болсныг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор зарлалаа. Монголчууд бид 1993 оноос найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан төр, долоон удаа санал өгсөн ард түмний туршлага тосож буй. Ийм үед нэг намын дотоод үймээн самуун, хэдхэн нөхдийн эрх ашгаас болж ард түмэн үймэх учиргүй гэдгийг ч сүүлийн хэдэн өдрүүд харууллаа.

Нөгөө талаар манай улсад цар тахлын дэгдэлт ид оргил үед байна, өдрөөс өдөрт үүнтэй тэмцэх арга хэмжээний төлөө бултаараа анхаарч байхад ард түмнээс сонгогдсон гишүүд нь түмнээ үймээн самуунд уриалж суугаа нь харамсалтай.

Шуудхан хэлэхэд, ард түмнээс сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ард түмнээ зүдэрч байхад тэдний төлөө өлсөөгүй байж өчүүхэн эрх ашгийнхаа төлөө өлсгөлөн зарлаж нийгэмд үймээн самуун бий болгож байна.

Өдрөөс өдөрт цар тахлын дэгдэлт ихэсч аюулт өвчнөөр хүмүүс нас барж байхад тэмцээгүй байж эрх мэдлийн төлөө өлсөж чадаж байна. Тэр тусмаа хатуу хөл хорионы дэглэмд байгаа энэ үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор дураараа дургих аж.

Энд тэдний ярьж байгаа шиг хууль ёсыг уландаа гишгэсэн, нэг намын дарангуйлал огт алга гэдгийг дэмжигч иргэдийнх нь зүгээс харж болно.

Одоогоор хууль ёсных байгаа С.Эрдэнийг хууль бус тамгатай дарга гэх мэт зүйл ярьж байгаа ч цаанаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх гэсэн тэмцэл өрнүүлж байгаа гэдгийг ард түмэн бултаараа мэднэ. Энэ нь тэд хууль бус үйлдлээ зөвшөөрүүлэх гэсэн муйхарлал юм. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ хоёр талцан тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооноос дотоод асуудлаа шийдчихээд хүрээд ир хэмээн цаг өгсөн ч тэд тохиролцоонд хүрч чадаагүй. Эцэст нь албан ёсны тамгатай С.Эрдэнэ даргыг хууль ёсоор тодрууллаа. Тэгэхээр 1992 оноос хойш мөрдөгдөж, УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн долоон удаа сонгууль өгсөн ард түмэн хэнд санал өгөхөө мэднэ. Бултаараа мөрдөж байгаа хууль ёсны нэр дэвшигчээ тодруулж таарна. Түмэн олон тэнэг биш, хэдхэн нөхрийн эрх ашгийн төлөө үймэхгүй нь ойлгомжтой. Юуны өмнө өлсгөлөн зарлагч нар руу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар очлоо. Тэрээр тэдэнд хууль ёсны анхааруулга өгч зүй бус энэ явдлаа зогсоохыг шаардсан ч АН-ын гишүүд тал талаас нь улстөржүүлэх замаар дайрч байв. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэн дээр хүрэлцэн очсон. Тэрээр “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо. Намын дотоод асуудлыг төрийн асуудал битгий болгоод бай" хэмээсэн. Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын дарга Г.Занданшатарыг энд ирж жүжиг тавилаа гэх зэргээр аанай л улстөржүүлсэн.

УИХ-ын даргыг явсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өлсөгчид дээр ирсэн. Тэрээр АН-ын гишүүдээс АТГ, Улсын бүртгэлийн газарт өгсөн бичгийн хариуг сурч, албан ёсоор өлсгөлөн зарлаад байгаа хүн хэд байгааг лавлав. Х.Баттулга өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй хамтран эрх баригчдаа тал талаас нь муулав. Эцэст нь“Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид энэ талаар хандсан нааштай хариу өгнө гэж найдаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр орон барих асуудал шийдэх ёстой. Г.Занданшатар дарга ч та бүхэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх ёстой” хэмээсэн юм. Хэдийгээр тэмцэх эрх нь байгаа ч буруу зүгт ард олныг залж байгаа тэдэнд хэн гар сунгах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ёстой. Нөгөө талаас ардчилал эрх чөлөө гэсэн муйхарлал дор ард түмнийг өдөөн турхирч байгааг дурдах ч хэрэггүй. Тиймдээ ч тэдний энэхүү ажиллагааг тэмцэл гэхээсээ илүү эрх ашгийн төлөө гэж харж байна.

Энэ үеэр бүтэн аймгийг хуурч байж гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен нар “Нэг намын дарангуйлал тогтлоо, төрөөс явуулж байгаа ажил хангалтгүй. Хуулийг илтэд зөрчсөн. Ард түмэнд үгээ хүргэх гэхээр хэвлэл мэдээллийнхэнг оруулахгүй байна. УИХ-д орохоор хоёрхон минут өглөө” гэх зэргээр улстөржүүлсэн гомдол тал талаас мэдүүлэв. Үнэн хэрэгтээ тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөөх тэмцлийг ард түмний галаар өдөөх гэсэн явцуухан “тэмцэл”-дээ хөтлөгдөн юу ч хийхээс буцахгүй сууна. Тэд өөрсдөө хийхгүй ч ард түмнээр хийлгэх санаатай сууна.

Үүний зэрэгцээ өнгөрөгч бямба гаригт Улсын баатар Э.Бат-Үүл ардчиллаа дэмжих гэж очлоо хэмээн талбай дээр очиж, энэ нийгэмд хэн болсноо харуулан хөөгдсөн. Энэ нь зөвхөн эрх ашигт дөрөөлөн 30 жил ардчилал ярьж явсан гэдгийг ард түмэн мэдэж байгааг л харуулсан хэрэг. Тэд өнгөрөгч сонгуулиар 11 суудал авсан ч Ерөнхийлөгчийн сонгууль угтан 13 суудалтай болоод байгаа. Тодотгож хэлбэл өдгөө тав дахь намдаа элсэн ороод буй Э.Бат-Үүлийн хэлснээр “золбин С.Ганбаатар”, АН-аа хоёр хуваахад түүчээлэн зүтгэсэн Н.Алтанхуяг нар эрх ашиг хайж АН-ын бүлэгт албан ёсоор нэгдсэн ч тэдний нэгдэн орсон нам нь албан ёсны тамга тэмдэггүй учраас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон. Тиймээс С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар эртнээсээ л өлсөж, шантааж хийж сурсан замаараа талбай дээр гарч ирсэн. Улмаар ард түмнийг энэхүү хууль бус тэмцэлдээ уриалан дуудах санаархал тээн сууж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zuchin.(202.126.89.250) 2021 оны 05 сарын 10

Yaltt ch vgvi horon myy argaar ard tvmnii tarhiig ygaaj ard tvmneer demjvvleh geed taltsyylij bna.bvv oroltsooroi hvmvvs ee.talbai deer bvv och.songuili ungurtul tendee hevteg.

0  |  0
сонгогч(162.158.119.147) 2021 оны 05 сарын 10

МАН-ЫН ЗГ -С ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НҮД НЬ ХОРССОН, АТААРХСАН ХҮМҮҮС ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХЭЭР УЛАЙРЧ БНА. АРГА Ч ҮГҮЙ БАЙХ. УЧИР НЬ САЙХАНБАЛАГ ТЭРГҮҮТЭЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛЖ, РИО ТЕНТОД ЗАРЧИХААД АНУ- РУУ ЗУГТААД ГАРЧИХСАН.ТЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ, ҮЗЭЭГҮЙ. ЧАДАХ Ч ҮГҮЙ.ТЭДНИЙ ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ӨЛСӨХ, ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГАХ, ТӨРИЙГ САМУУРУУЛАХ.

1  |  0
сонгогч(162.158.119.159) 2021 оны 05 сарын 10

МАН-ЫН ЗГ -С ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД НҮД НЬ ХОРССОН, АТААРХСАН ХҮМҮҮС ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХЭЭР УЛАЙРЧ БНА. АРГА Ч ҮГҮЙ БАЙХ. УЧИР НЬ САЙХАНБАЛАГ ТЭРГҮҮТЭЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛЖ, РИО ТЕНТОД ЗАРЧИХААД АНУ- РУУ ЗУГТААД ГАРЧИХСАН.ТЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ, ҮЗЭЭГҮЙ. ЧАДАХ Ч ҮГҮЙ.ТЭДНИЙ ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ӨЛСӨХ, ҮХЭХЭЭРЭЭ АЙЛГАХ, ТӨРИЙГ САМУУРУУЛАХ.

1  |  0
Зочин(162.158.118.96) 2021 оны 05 сарын 10

Ямартай ч сонгууль хойшлуулж огтоос болохгүй.

1  |  0
Baas(172.68.189.195) 2021 оны 05 сарын 10

Ene .uu baasnii sitiin ezen Mandakhbayar biluu. Saya songuulid yalagdaad uhaan suujdee yanz ni. MAN bugsiig sain dolooh yostoigoo uhaarch kkk

0  |  0
Baas(172.68.189.195) 2021 оны 05 сарын 10

Ene .uu baasnii sitiin ezen Mandakhbayar biluu. Saya songuulid yalagdaad uhaan suujdee yanz ni. MAN bugsiig sain dolooh yostoigoo uhaarch kkk

0  |  0
Zochin(162.158.88.106) 2021 оны 05 сарын 10

Chinii minii xyyxdyydiin ireedyin toloo syirliin irmeg deer ireed baigaa Mongoliinxoo toloo temtsej baigaa Altankhuyag, Ganbaatar nariig demjij baina.Orsoldogchoo ooroo songoj,songoltgyi songuuli xiix gej baigaa xulxi Xyrelsyxiig demjixgyi ee !

1  |  0
зочин (172.68.144.54) 2021 оны 05 сарын 10

зиндаагийн ууганбаяр т баяр хүргэе маш зөв бичсэн байна

2  |  0
Shar tokhoi (141.101.96.19) 2021 оны 05 сарын 10

Mongolchyyda 1 zyiliig sain ajilgalaad baigaarai.MAN syyliin 2 ba 3 jild mash erchimtei.Khyatadiin turiikhuntei mash ikh oir oirkhon yyltsaad baidag bolson sem sem mash ikh khyataadyydiig oryylaad turiin 2 undurlug Yndesenii auylgyin baidaliin ikh khyraliin darga.Erunkhii said 2 yanz byriin argaar Khyatadiin ydirdalgyytai oir oirkhon yylzaldaad baikh bolson.Ouyerdene ydakhgyi byr bieree ochij yylzakh gej bna.S.Erdene ardchilsan namiin darga baikhdaa Khyatadiin komynist naiikhantai yylzasan.Ernu turd baigaa garsan bykh nam byleglyyd.Khyatadaas zaavar zuvulguu ikh avdag bolloo.

0  |  0
зочин(162.158.119.147) 2021 оны 05 сарын 10

Ууганбаяр нэг юм ойлгохгүй байгаа бололтой юмаа даа.Өөрсдийн мэдэлд байдаг УБГ аар 2 тамга хийлгүүлчихээд.Тэр нь гай болоод байна Мөн ЦЭЦ,Хуулийн дээр МАН нам байгаад байхад дуугарахгүй байж чадахгүй нь ээ.Төрийн дээр бүхний дээр МАН гарчихсан байна.Тэр битгий хэл ХҮН нам ЭРДЭНЭ зэргийг ч худалдаж авсан юм шиг байна

0  |  0
зочин (172.69.135.84) 2021 оны 05 сарын 10

түмний гараар могой бариулах гэсэн энэ бол яг үнэн шүү тахал тай тэмцэж нойр хоолгүй ажиллаж байхад эд нар албан тушаал болоод худал хуурмаг нь илгарах гэхээр их сандарч байна ард түмэн одоо хууртагдахаа больсоон оорчлөгдсөн шүү дээ өөр болсоон

0  |  0
иргэн(103.22.201.130) 2021 оны 05 сарын 10

Алтанхуяг С.Ганбаатар 2 ын шунал. Өдөөн, хатгагч нь Баттулга гэж бодоод байгаа ш дээ. Буруу юм болов уу?

1  |  1
иргэн(103.22.201.130) 2021 оны 05 сарын 10

Алтанхуяг С.Ганбаатар 2 ын шунал. Өдөөн, хатгагч нь Баттулга гэж бодоод байгаа ш дээ. Буруу юм болов уу?

2  |  1
Зочин(162.158.167.236) 2021 оны 05 сарын 10

МАН Монголыг бүхэлээр нь залгих хүсэлтэй МАНгас болсон. Үүнийг Ард түмний дор хаяхад 60% эсэргүүцэж байна. Эдгээр гишүүддээ бидний төлөө амь насаараа дэнчин тавин тэмцэж байгаад баярлалаа. Үнэн ялна ...

1  |  1
Тэмүүжин(162.158.118.124) 2021 оны 05 сарын 10

Улс орон, нийгэм ,ард иргэдийн эрх ашиг хууль журмыг умартаж зөвхөн албан тушаалын төлөө олон түмний сэтгэл санааг үймүүлж АН -ыг шороотой хутгаж Батүүлээс авахуулаад галзуу согтуу нь мэдэгдэхгүй хүмүүсийг хөөргөж хэнд ч ойлгомжтой асуудлыг нэг нам хувь хүнд нялцааж байгааг хүмүүс ойлгож байгаа.Та нар 2 ерөнхийлөгчөө халз мэтгэлзээнд уриад л асуудлыг нэг тийш нь болгооч. Улс төрч гэж яг та нар шиг амьтадыг хэлдэггүй юм. Д.Содном,Ш.Гунгаадорж гуай гээд олон сайхан жинхэнэ тулхтай Улс төрчдөөс зарим зүйлийг суралц.Алтанхуяг Ганбаатар 2-ыг сонгосондоо харамсаад ч барахгүй байна

0  |  1
Зангараг(162.158.165.68) 2021 оны 05 сарын 10

Шуудхан хэлэхэд коммунистууд Ардчиллыг сөрөг хүчин шиг үздэг тэнэг сэтгэхүйтэй.

1  |  1
Temuul(162.158.166.161) 2021 оны 05 сарын 10

Niitleliin aguulgatai sanal niileh zuil barag alga daa

0  |  4
Иргэн(162.158.166.161) 2021 оны 05 сарын 10

Эд нарын гол зорилго нь үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахын тулд яахаас буцахаа байсан нь харагдаж байна. Сонгууль хойшлуулах хэнд ашигтай вэ гэдэг нь хэнд ч тодорхой. Энэ хэдэн увайгүй улс төрч нэртэй юмнууд зүгээр л гар хөл нь.

1  |  0
guest(103.22.201.240) 2021 оны 05 сарын 10

Яг үнэндээ АН-аас хөөгдсөн Н.Алтанхуяг, мөн тус намаас зохих хуулийн дагуу түдгэлзсэн Х.Баттулга, МАХН-аас жийгдсэн С.Ганбаатар гээд АН-д ямар ч хамаагүй 3 далдгар нөхдүүдэд л самруулж байна штээ, энэ нам.

2  |  1
(162.158.166.199) 2021 оны 05 сарын 10

Яг үнэндээ АН-аас хөөгдсөн Н.Алтанхуяг, мөн тус намаас зохих хуулийн дагуу түдгэлзсэн Х.Баттулга, МАХН-аас жийгдсэн С.Ганбаатар гээд АН-д ямар ч хамаагүй 3 далдгар нөхдүүдэд л самруулж байна штээ, энэ нам.

0  |  1
зочин(172.69.45.138) 2021 оны 05 сарын 10

Сүүлийн үеийн үйл явдлууд улс төрчдийн хэн нь хэн бэ гэдгийг энэ хэд хоногт яруу тодоор харуулаад өглөө. Хуьийнхаа төлөө өлссөн нэрээр ард түмнийг үймээн самуунд турхирахыг оролдож байгаа энэ хэдэн амьтны үгийг тоох хэрэггүй, зүгээр л нохой хуцсан зэрэгтэй л бод.

1  |  1
Top