АНУ-ын “Microsoft Corp.” Корпорац өөрийн “Internet Explorer” браузерыг дэмжихээ зогсоож, үүний оронд шинэ “Edge” браузерын нэвтрүүлж байна.
“Edge” браузерт “IE” горимыг сулгасан тул “Internet Explorer” суурилсан хуучин цахим хуудас, аппликэйшныг ашиглах боломжтой гэнэ. Ингэснээр “Edge” нь сүүлийн үеийн болон хуучирасан цахим хуудсыг дэмждэг цорын ганц браузер болж байна.
Шинэ браузер “Windows 10” програм хангамжийг суулгасан тул “Internet Explorer” браузераас хайлтын түүх, нууц үгийг “Edge” рүү шилжүүлэх боломжтой.
“Internet Explorer”–оос татгалзаж, шинэ браузер нэвтрүүлэх болсон шалтгаан нь хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах зорилготой гэж тус корпорац тодруулсан байна. Шинэ браузер “Microsoft Defender SmartScreen” тусламжтай аливаа хөнөөлт программ, халдлагаас хамгаалах юм. “Password Monitor” үйлдэл нь хэрэглэгчдийн нууц мэдээлэл алдагдахаас хамгаалах аж.
“Microsoft” компанийг 1975 онд Билл Гейтс, Пол Аллен нар хамтран байгуулжээ. Вашингтоны мужийн Редмонд хотод төвтэй тус корпорац программ хангамж хөгжүүлдэг бөгөөд “Windows” үйлдлийн системийг нэвтрүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )