“Microsoft” энэ онд 10 мянган ажилтнаа цомхотгоно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

АНУ-ын “Microsoft” корпорац 2023 онд хэрэглэгчдийн цахим зардал буурч байгаатай холбогдуулан 10 мянга орчим ажилтнаа цомхотгохоор болжээ.

Энэ санхүүгийн жилийн гуравдугаар улирлын сүүлч хүртэл корпорацын нийт ажилтны таван хүртэлх хувийг цомхотгоно гэж тус корпорац мэдээлжээ. Ингэхдээ “Microsoft” стратегийн гол салбарт ажиллах хүч авах гэнэ. Цомхотголд орсон ажилтнууддаа янз бүрийн хөнгөлөлт, тэтгэмж үзүүлэхээс гадна ажлаа өгснөөс нь хойш зургаан сарын туршид эрүүл мэндийн даатгалыг нь санхүүжүүлж, шинэ ажлын байртай болох явцад нь тусламж үзүүлэхээр болжээ. АНУ-ын хилийн гадна ажиллаж байсан ажилтнуудад хөнгөлөлт үзүүлэхдээ тухайн орны хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэх гэнэ.

Энэ арга хэмжээг дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, цар тахлаас хойш хэрэглэгчдийн цахим бүтээгдэхүүний зардлаа хэмнэж буй байдалтай уялдуулан авч байна гэж “Microsoft” мэдэгдэлдээ дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зз(103.26.195.117) 2023 оны 01 сарын 19

ихэнхи ажлыг нь роботууд хийх байхаа

0  |  0
Top