“Microsoft” корпорац мягмар гарагаас /2023.01.10/ Windows 8.1 үйлдлийн системийг дэмжихгүй болсныг тус корпорац сануулжээ.
Маргаашаас эхлэн программ хангамжийн техникийн тусламж болон шинэчлэл хийгдэхгүй болсон байна. Үүний сацуу Windows 8.1 системийн аюулгүй байдлыг хангах программыг мөн зогсоож байгаа аж. Эл хувилбарыг энэ сарын 10-аас хойш ашигласнаар тухайн байгууллага аюулгүй байдлын эрсдэлтэй нүүр тулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээл гарч болзошгүй гэж тус корпорац сануулжээ. Тиймээс “Microsoft” үйлдлийн системийн шинэ хувилбарт шилжихийг зөвлөж байна.
Windows 8.1 үйлдлийн системийг анх 2013 онд танилцуулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )