Цахим худалдааны томоохон “Amazon” компани ирэх долоо хоногт 10 мянган ажилтан буюу нийт ажилтнуудынхаа гурван хувийг ажлаас нь халахаар болсон тухай “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эхний ээлжид тус компанийн төхөөрөмжийн хөгжүүлэлтийг хариуцсан техникийн хэлтсийн ажилтнуудаа чөлөөлөхөөр болсон байна. Мөн хүний нөөц, борлуулалтын албад цомхотголд орох аж. Сүүлийн хоёр жилд тус компанийн ажилтнуудын тоо хоёр дахин нэмэгдсэн бол орлого нь удааширчээ. Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын эдийн засаг буурах эрсдэл ийм алхам хийхэд хүргэсэн гэж шинжээчид таамаглаж байна.
Өнгөрсөн долоо хоног “CNBC” суваг “Meta” компани 11 мянган ажилтнаа цомхотгох тухай мэдээлж байсан билээ. Үүний зэрэгцээ “Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск тус компанийн харилцаа холбооны хэлтсийн нэгээс бусад бүх ажилтныг ажлаас нь чөлөөлсөн юм.
“Layoffs.fyi” сайтын мэдээллээр, 2022 онд мэдээллийн технологийн салбарт хөдөлмөр эрхэлдэг 100 мянган хүн ажилгүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )