АНУ-ын “Amazon” корпорац 2022 онд дроноор бага хэмжээтэй илгээмж хүргэж эхлэхээр төлөвлөж байна.
Тус компанийн олон зуун эрдэмтэн, инженер, сансрын технологийн мэргэжилтэн, ирээдүй судлаачаас бүрдсэн баг дроны тусламжтай хүргэлт хийх төслийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргасны дүнд Калифорни мужийн Локфорд жижиг хотын оршин суугчид энэ онд багтан “Prime Air” дроноор илгээмж хүлээн авах анхны үйлчлүүлэгчид болно гэж тус компанийн мэдэгдэлд онцолжээ. Локфорд хот иргэний агаарын тээвэртэй холбоотой түүхтэй учир тус хотыг сонгосон байна. Эл жижиг хотод онгоц анхлан бүтээгчдийн нэг Уэлдон Кук төржээ. Түүнчлэн дроны хүргэлтийн үйлчилгээ Калифорни мужийн Акампо, Лодай хотын зарим дүүргийг хамрах гэнэ.
Дроны тусламжтай 2.2 кг хүртэл жинтэй илгээмжийг нэг цагийн дотор хүргэх аж.
“Amazon” корпорац 2016 оноос эхлэн бага оврын илгээмж хүргэх зориулалттай дрон бүтээхээр ажиллаж байна. Одоогоор тус компани дроны хэд хэдэн туршилтын загвартай болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )