Amazon компани TikTok сүлжээг худалдан авах санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

Технологийн тэргүүлэгчдийн нэг “Amazon” компани TikTok нийгмийн сүлжээг худалдан авах санал тавьсан тухай “The New York Times” хэвлэл мэдээлжээ. Ингэхдээ “Amazon” компани тус сүлжээг 100 хувь худалдан авах сонирхолтой байгаа бөгөөд энэ тухай саналыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей ди Вэнс, худалдааны сайд Ховард Латник хүргүүлсэн байна.

Яриа хэлэлцээнд оролцогч талууд эл саналд нухацтай хандахгүй байна гэж тус сонин онцлоод “Amazon” нь тус нийгмийн сүлжээг худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн хамгийн том компани юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трам тангараг өргөснийхөө дараа зарлиг буулгаж, TikTok платформыг хаах шийдвэрийг дор хаяж 75 хоногоор буюу дөрөвдүгээр сарын 5-ыг хүртэл хойшлуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu