АНУ-ын “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос энэ долоо хоногт компанийнхаа 3.1 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг заржээ. Өнгөрсөн наймдугаар сард тэрбээр 3.1 тэрбум ам.долларын үнэт цаас худалдсан бол хоёрдугаар сард 4.1 тэрбум ам.долларын хувьцаа зарсан байна. Ингэснээр дэлхийн тэргүүн баян эрхэм энэ жил хувьцааны борлуулалтаас нийт 10.3 тэрбум ам.доллар олжээ. Өнгөрсөн онд Безос нийт 2.8 тэрбум ам.долларын хувьцаа зарж байжээ.
Энэ оны гуравдугаар улиралд “Amazon” компанийн орлого 96.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 37 хувиар өссөн байна. Энэ хугацаанд тус компанийн ашиг 6.3 тэрбум ам.долларт хүрч, нэг хувьцаанд ногдох ашиг 12.37 ам.долларт хүрчээ.
“Amazon” компанийн хувьцааны борлуулалт Хойд Америкт 39 хувиар, дэлхийн дахинд 37 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )