“TikTok” нийгмийн сүлжээ 2021 онд хамгийн их хандалттай интернет эх сурвалж болжээ. Өнгөрсөн жил хандалтын тоогоор “Google” сайт тэргүүлж байжээ.
“The Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард “TikTok” сүлжээ энэ жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бол наймдугаар сард оргилд хүрсэн байна.
Жагсаалтыг гаргахдаа “Cloudfare” компани тухайн сайтын хандалтын тоо болон нийгмийн сүлжээний аппликэйшны ашиглалтыг үндэслэжээ. 2020 онд “TikTok” сүлжээ долоод бичигдэж байв. Гэхдээ тус компани интернет траффикийг 2020 есдүгээр сараас судалж эхэлсэн тул жагсаалтыг зөвхөн сүүлийн дөрвөн сарын үзүүлэлтээр гаргасан байна.
Хятадын “TikTok” нийгмийн сүлжээг 2018 онд танилцуулжээ. “ByteDance” компанийн ажиллуулдаг тус сүлжээнд богино хэмжээний дүрс бичлэг байрлуулдаг.
Сэтгэгдэл ( 0 )