АНУ-ын эрх баригчид энэ сарын 20-ноос эхлэн тус улсын газар нутагт “WeChat” болон “TikTok” аппликэйшныг шинээр татахыг хоригложээ.
АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд Хятад улсад хөгжүүлсэн эдгээр аппликэйшныг үндэсний аюулгүй байдлын хамгаалах зорилгоор хориглож байна гэж онцлоод Хятадын Коммунист нам АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт заналхийлэх зорилгоор эдгээр аппликэйшны хэрэглэгчдийн мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж тайлбарлажээ.
Хязгаарлалт хүчин төгөлдөр болсон ч эдгээр аппликэйшныг өмнө нь татаж авсан хэрэглэгчид үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэнэ. Түүнчлэн, энэ шийдвэр Европын болон бусад оронд буй хэрэглэгчдэд хамаарахгүй.
БНХАУ-ын Худалдааны яам энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна. АНУ-ын энэхүү алхам холбогдох компаниудын хууль ёсны эрх, эрх ашигт харшилж, зах зээлийн хэв журмыг зөрчиж байна гэж мэдэгдээд Хятад улс үндэсний үйлдвэрүүдийнхээ хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авах болно гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Өмхий хужааг бөмбөгдөх хэрэгтэй дайн хар вирус хужаагаас дэлхийг аварна only need war.
VPN мандтугай