Хятадын “TikTok” нийгмийн сүлжээний тэргүүн Кэвин Майер огцрох болсон тухай мэдэгдлээ гэж Хятадын CCTV телевизийн мэдээлжээ. Кэвин Майер сүүлийн хэдэн долоо хоногт улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, компанийн тэргүүн зорилтыг эргэн харах шаардлага гарсан гээд компанийг гэрэлт ирээдүй хүлээж байгаад итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоодугаар сарын 31-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын газар нутагт “TikTok” сүлжээг хориглохоор төлөвлөж буйгаа зарласан. Энэ сарын 14-нд тэрбээр нийгмийн сүлжээг эзэмшигч “ByteDance” болон түүний охин компаниудад тус нийгмийн сүлжээтэй холбоотой Америкийн нутаг дэвсгэр дэх бүхий л активаас 90 хоногийн дотор татгалзах үүрэг өгсөн зарлигт гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн, “ByteDance” компанид “TikTok” сүлжээ болон түүнтэй нэгдсэн “Musical.ly” нийгмийн сүлжээнээс авсан хэрэглэгчдийн мэдээллээс ангижирч, АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороонд энэ талаар тайлагнах үүрэг өгсөн юм.
“TikTok” сүлжээг Хятадын “ByteDance” компани боловсруулж, 2016 онд Хятад улсад “Douyin” нэртэй анх гаргаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )