Та Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

2021 оны 05 сарын 23

Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал нь утаа, агаар, хөрсний бохирдол болсон. Нөгөө талаар иргэд аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд эрүүл амьдрах нөхцөлөөр хангагдах эрхтэй. Тэгвэл энэ хэрэгцээг хангаж чадахгүй, сөргөөр нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь яах аргагүй гэр хороолол билээ.

Тиймээс ч төр засгаас гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийг 2011 оноос эхлүүлсэн. Тухайн оноос бидний мэддэгээр Хангай хотхон, Ногоон нуураас 32-ын тойрог хүртэлх газруудад газар чөлөөлөлтийг хийж, 2012 он гэхэд нийтдээ 326 нэгж талбарыг чөлөөлж, орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Улмаар Монгол Улсын Их хурлаас 2013 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030  он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажилтын төлөвөөс нь хамаарч гурван бүсэд хуваан хөгжүүлэхээр төлөвлөсөн юм.

1. Өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол - Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23,9 хувь буюу 2317 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой, орон сууцны хороололтой залгаа оршдог. Өдгөө эдгээр бүсэд дээр дурдсан дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа юм.

2. Олон улсын жишигт нийцсэн хэсэгчилсэн дэд бүтэцтэй СЕРВИС ЦЕНТР бүхий дундын бүсийн гэр хороолол – Энэ нь нам болон дунд давхрын амины орон сууцны бүс юм. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28,8 хувь буюу 2794 га талбайг хамарч байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ, хүчин чадалтай холбоотойгоор гэр хорооллыг хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах оновчтой шийдлийг олоогүй ба гэр хорооллын айл өрхүүд, хороо, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд халаалтын асуудлаа нам даралтын уурын зуух буюу түүхий нүүрсний хэрэглээгээр шийдэж ирсэн.

3.Захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс - Энэ бүсэд дэд бүтцээр хангах боломжгүй алслагдмал болон зуслангийн бүсүүд орно. Захын бүсийн гэр хороолол бол нийт гэр хорооллын 47,3 хувь буюу 4588 га талбайг эзэлж байна. Захын бүсийн гэр хороолол бол хотын зах хэсэгт буюу уулархаг өндөрлөг хэсэгт байршиж буй тул уулын энгэр хэсэгт тулгуурлан  1000 нэгж талбарыг Cэргээгдэх эрчим хүчээр хангах замаар дэд бүтэцжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй.


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлснээс хойш 27 байршилд дахин төлөвлөлтийн зураг батлагдсан. Үүний 17 байршлын 37 хэсэгчилсэн талбай дээр 32 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтад шалгарч, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар газраа чөлөөлөлтөд хамтрагдаж, монгол гэрээс орчин үеийн орон сууцанд орсон 1000 давсан өрх байна.

Хэрвээ таны газар улсаа баталсан дахин төлөвлөлтийн зурагт багтсан бол газар чөлөөлөлтийг 2015 онд УИХ-аар баталсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдана. Энэ хуульд газар чөлөөлөлтийг гурван хэлбэрээр хийхээр заасан.

1-т Төсөл хэрэгжүүлэгч компани тухайн иргэнтэй тохиролцож газрыг бэлэн мөнгөөр худалдан авч болно.

2-т Газрыг орон сууцаар сольж болно.

3-т Газрыг газраар солих боломжтой. Гэхдээ өнөөдөр дийлэнхдээ газрыг орон сууцаар сольж байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлснээс хойш нэг сайн тал бий болсон. Энэ бол 2011 оноос хойш газрын үнэ эрс өссөн. Иргэдийн газар бодит эргэлтэд орж, өнөөдөр нэг, хоёр өрөө байр болж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dsj(103.26.194.248) 2021 оны 05 сарын 23

Manaihan het ih chamin tsamaan zantai ym uu? Ue ueiin gishuud said nar als hol ANU geh meteer sudalgaa nertei tenuuchil ireed l tag boldog zantaidaa ,gevch unen ajil hiie gevel ydaj Ereeniig 1 sudlaad avhad zardal n baga garna 90 d ond jorlon n gudmaaraa urssan dagz shavaruud l bsn odoo bl ymar surhii hugjuu ve ter zam talbai nogoon baiguulamj zergiig n uzhed setgel bvl 1 sanaa turuh n gatsaagui l bhdaa! Ulmaar huh hotod n ochiod bas 1 harchihad iluudehguidee!

0  |  0
Зочин(202.126.90.40) 2021 оны 05 сарын 25

Газрыг нь авч байхаар инженерийн шугам тавичихвал гэр хороолынхон тохилог амины орон сууцтай болно газраа солих хэрэггуй

2  |  0
Зочин(202.126.90.40) 2021 оны 05 сарын 23

Газрыг нь авч байхаар инженерийн шугам тавичихвал гэр хороолынхон тохилог амины орон сууцтай болно газраа солих хэрэггуй

0  |  0
Ударник(192.82.69.183) 2021 оны 05 сарын 23

Хятадад 1 жилийн дотор нэг мужийг шинэ орон сууцтай цогцолбор хорооллыг босгочих юм. Төмрөө манай улсаас авдаг. Бид байдагүй ээ.

1  |  0
хүлээж л сууна(139.5.219.70) 2021 оны 05 сарын 23

Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед УБ хотын дарга Мөнхбаяр тэргүүлтэй төлөөлөгчид БНХАУ-ын хэд хэдэн хотын орон сууцны хороололын төлөвлөлтэй танилцаж ирээд эдгээр хороололын шав тавьж санхүүжилтээ ч тодорхойлчихсон асуудал. Хүүк засаг унагаснаар бүтэн 8 жил гацсан төсөл одоо яригдэж байна.Хэдий болтол үлгэр ярьж,хэдэн засаг унахыг таашгүй ээ

1  |  0
Сонсож л суунаа(139.5.219.70) 2021 оны 05 сарын 23

Бүтэн 8 жил гаруй үлгэр ярьлаа.Энэ 8 жилд 3- нч удаа засаг солигдов. Одоо хэдэн жил үлгэр ярьж хэдэн засаг солигдохыг таашгүй ээ !!!Дээр нь мөнгө санхүүжилт нь хаана ч яваа билээ дээ.

0  |  0
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 23

Ийм юм ярихыг олон жил сонссоон хийж бүтээсэн нь хаана ч байгаан бүү мэд

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 23

Арчаагүй коммунист засаглалын урагшгүй ажлаас болж гэр хороолол нэртэй хоцрогдсон бохир заваан орчин одоо болтол байсаар байгаа нь үнэхээр харамсалтай.

0  |  0
Top