Гэр хорооллын ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ | Өмнө ба Одоо

2021 оны 05 сарын 28

Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулснаар иргэд тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоо бүрдэж байна. Тухайлбал, СБД-ийн 9,10 дугаар хорооны 5 га газар нутаг дэвсгэрийг дахин төлөвлөлтөд хамруулснаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж чаджээ.

Энэ хүрээнд “Хангай хотхон”-ыг барихын тулд 800 айлын газрыг дахин төлөвлөлтөд оруулж, 1000 гаруй иргэн байртай болсон талаар "ТВ8" телевиз сурвалжилсан байна. Өөрөөр хэлбэл гэр хорооллын бүсэд хамаарч байсан энэ тооны нүхэн жорлон, дулаан, агаарын бохирдлын асуудал шийдэгдсэн гэсэн үг.

Хамгийн гол нь аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдсэн гэж иргэд үзэж байна.


“Хангай хотхон”-ы оршин суугч Л.Цэцэгбаяр: Хуучин “Ногоон нуур” нэртэй энэ газар бүхэлдээ гэр хороолол байсан. Одоо дахин төлөвлөлтөд ороод эмх цэгцтэй, нэгдсэн журмын барилгуудтай болсон. Одоо ч орон сууцны ажил нь үргэлжлээд явж байна. Энд тэнд, сондгой барилга бариснаас , дахин төлөвлөлтөөр нэгдсэн гаднаа салхилаад суух талбайтай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай журмаар орон сууц барих нь зөв.

“Хангай хотхон”-ы оршин суугч С.Энхбаяр: Гэр хорооллыг байрь болгох нь цэвэрхэн орчинд олон айл өрх амьдарна. Ил задгай бие засаад байхгүй зүгээр юм. Өмнө нь гэр хороолол байсан энэ газар байр баригдаад цэвэрхэн, боломжийн сайхан л болж байна. Тэгэхээр дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууцжуулах нь зүгээр л дээ.

“Хангай хотхон”-ы оршин суугч Б.Өлзийхишиг: Дахин төлөвлөлтийн ажил бол хотын хөгжил, өнгө үзэмжтэй холбоотой. Тиймээс үүнийг миний хувьд зөв гэж үзэж байна.

Бага насны хүүхдүүдийн хувьд амьдрах таатай нөхцөл байдал нь бүрдсэн гэдгийг ярьж байна. Дахин төлөвлөлтөд хамрагдахаас өмнө гэр хороололд байсан хүүхдүүд тоглох талбайгүй байсан гэдгээ ч учирлаж байлаа.

“Хангай хотхон”-ы оршин суугч Э.Түмэн-Од: Одоо байрь баригдсан, тоглоомын талбайтай болоод гоё байна. Тоглоомын талбай нь том болохоор тоглоход эвтэйхэн, гоё байгаа. Гэр хороолол байснаас байр болсон нь хамаагүй дээр байна. Хуучин гэр хороолол байхад шороотой, заваан байдаг байсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг олон давуу талыг бий болгож байна. Гэр хороололд иргэд ус зөөх, түлээ авах, үнс хог ачуулах, нүхэн жорлонгоо ухах гэх мэт олон ажлыг жилийн дөрвөн улиралд хийдэг. Харин дахин төлөвлөлтөд хамрагдсанаар дээрх ажлуудыг хөнгөвчлөхөөс гадна агаарын бохирдолгүй, цэвэр аюулгүй, тохилог орчин, нөхцөлд амьдрах бололцоо бүрдэж байна. Иймээс иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах нь сайн үр өгөөжэтй гэдгийг онцоллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top