Австралийн Шинэ Өмнөд Уэлс, Квинслэнд мужууд хулганы довтолгоонд өртөөд байна.
Сая сая хулгана дээрх мужуудын тариалангийн талбайг идэж сүйтгэн, сургууль, эмнэлэг, айлууд руу оржээ. Хулганууд ийнхүү сүргээрээ хот руу орж ирсэн нь өнгөрсөн жил бороо маш ихээр орсноос болсон байна. Хур тунадас ихээр орсон нь хулганууд өсөж үржих таатай нөхцөл болжээ.
Хулганы довтолгоог зогсоохоор мужуудын эрх баригчид 5000 литр бромадиолон гэх маш хортой бодисыг нөхцөл байдал хамгийн хүнд байгаа 20 бүс нутагт хэрэглэх зөвшөөрөл хүсжээ. Хулганы довтолгооны эсрэг шуурхай арга хэмжээ авахгүй бол Австралийн хөдөө аж ахуйн салбар уналтад орох эрсдэлтэй болсон байна.
Хулганы сүрэг үр тарианы нөөцийг ч идэж сүйтгэн, бусад муж, хотууд руу орох эрсдэл үүссэн нь иргэдийг айдаст автуулжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Австралид газар хөдлөх гээд байна уу?
Өө энэ харагдаж байгаа зураг нь манайд байдаг хулгана байна, зуслангийн чиглэлд бол аймаар их болсоон, урд нь байдаггүй байсан юм, удахгүй ингээд сүрэглээд хотын төв рүүгээ орох байх шүү, мэрэгч амьтан устгадаг төрийн байгууллагууд нь мэдэж байгаа болов уу
хор цацаад хулгана устгалаа гэхэд хортой хулгана идсэн үнэг хярс шар шувуу нь бас хордоно
Эх сурвалжийг нь олж очоод англиар сэтгэгдлээ бич ээ, хөгшөөн.
Хор цацаад хулгануудыг устгалаа гээд эцэст нь хордсон газрыг яаж ариутгах юм малуудаа.