SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Нүдний дусаалга, тосыг хэрхэн хэрэглэх вэ?

2021 оны 05 сарын 31

"SUN MEDICAL center Ulaanbaatar" буюу "Сон Медикал Центр Улаанбаатар" эмнэлэг, Zindaa.mn сайт хамтран эрүүл мэндийн зөвлөмжүүдийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэ удаад нүдний дусаалга, тосыг хэрхэн хэрэглэх талаар мэдээллийг бэлтгэлээ.


НҮДНИЙ ДУСААЛГА, ТОСЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

  1. Дусаалганы эсвэл тосны бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацааг шалгах.
  2. Гараа сайтар угааж, гүйцэт хатаах.
  3. Нүдний дусаалга нь эмульс эсвэл хөвмөл хэлбэртэй бол хэрэглэхний өмнө сайтар сэгсэрнэ.
  4. Дусаалганы эсвэл тосны таглааг авахдаа амсар хэсэгт нь гараар хүрэхгүй байх.

Анхаарах зүйл:

  1. Нүдний тос болон дусаалганы үзүүрийг нүд, сормуус болон бусад гадаргууд хүргэхгүй байх.
  2. Хэрэв нүдний дусаалга ба тос хамтад нь хэрэглэж байгаа бол:
    1. Эхлээд дусаалгаа дусаана
    2. 5-10 минутын дараа тосоо хавчуулна.
  3. Хэрэв олон нүдний дусаалга хэрэглэж байгаа бол хооронд нь 5 минутын зайтай хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр эхний дусаалга гүйцэт шимэгдэх бөгөөд дараагийн дусаалга эхний дусаалгыг урсгахгүй байх боломжийг бүрдүүлнэ.
  4. Нүдний дусаалгыг дамжуулж хэрэглэж болохгүй.
  5. Контакт линз хэрэглэдэг бол линзийг авсаны дараа тос, дусаалгыг хэрэглэнэ.

Нүдний дусаалга, тосыг хэрхэн хадгалах вэ?

  1. Хуурай, нарны гэрэл шууд тусахааргүй газар хадгалах.
  2. Нүдний дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Үүнээс удсан дусаалгыг тэр дор нь устгах хэрэгтэй.

ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн нүдийг заавал үзүүлэх товлолт хугацаа:

 

  1. 0-6 сартайд

Анхны үзлэг 6 сартайд байх ёстой.

  1. 3 нас

Нүдний дараагийн бүтэн үзлэг 3 настайд байх ёстой. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдах эсвэл бусад эмч зөвлөсөн тохиолдолд 3 наснаас өмнө нүдний эмчид хандаарай.

  1. 5 насанд (сургуульд орохын өмнө)

Хэвийн үед 5 настайд дараагийн нүдний үзлэгийг товлоно.

  1. 6-18 нас

Хүүхдийн өсөлт бойжилттой зэрэгцэн нүдний хөгжил явагдаж байдаг тул харааг цаашид 2 жил тутамд шалгуулах (харааны асуудал байхгүй тохиолдолд).

Шил зүүх шаардлагатай хүүхдийн хувьд нүдний эмч дараагийн үзлэгийг товлоно.

Дараах тохиолдолд нүдний мэргэжлийн эмчид хандаарай:

  1. Зурагтанд хэт ойр суух, номыг хэт ойртуулж харах
  2. Юм харахдаа толгойгоо аль нэг тийш эргүүлэх, нүдний булангаар харах эсвэл нэг нүдээ аних
  3. Гэрэлд хэт мэдрэг байх, хэт их нулимс гарах
  4. Нүдээ байнга нухах
  5. Ойрын хараа шаардсан ажил (юм унших, гэрийн даалгавар хийх) эсвэл холын хараа шаардсан ажил (спорт, гадаа тоглох) хийхээс дургүйлгэх
  6. Нүд ядрах, толгой өвдөх гэсэн зовиур хэлэх

 

Хүүхдийн нүдийг эрүүл байлгахын тулд:
 

 

НҮДЭЭ ХАМГААЛАХ НЬ
 

  1. Хараагаа тогтмол шалгуулж байх. Хэвийн хараатай хүн 2 жилд 1 удаа, шил зүүдэг хүмүүс дор хаяж жилд 1 удаа хараагаа шалгуулах хэрэгтэй.

  1. Тогтмол нарны шил зүүж хэвших. Нарны хэт ягаан туяа нь өвөл ч, зун ч тусч байдаг. Тйимээс бид арьсандаа нарны тос түрхдэгийн адил нүдээ ч мөн хэт ягаан туяаны шүүлтүүртэй нарны шилээр жилийн дөрвөн улиралд хамгаалах хэрэгтэй.

  1. Архаг хууч өвчнөөс сэргийлэх. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт зэрэг өвчнүүд нь нүдний харааг муутгахаас гадна, нүдэнд ноцтой эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Иймээс амьдралын зөв хэв маягийг эрхэмлэж эдгээр эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

  1. Тамхинаас татгалзах. Тамхи нь нүд хуурайших, нүдний болор цайх, нүдний мэдрэлийн эмгэг, шар толбоны эргэшгүй эмгэг үүсгэх эрсдэлтэй.

  1. Нүдэнд тустай шим тэжээлт хүнс хэрэглэх. Омега-3, лютеин, цайр, С ба Е аминдэмээр баялаг ойн жимс, ногоо, загас, өндөг гэх мэт хүнс хэрэглэх.

  1. Нүдээ амраах. Ойрын харааны ажил хийх үедээ 20-20-20 дүрмийг баримтлаарай. Энэ нь: ойрын харааны ажил 20 мин хийсний дараа 20 секундын турш 20 алхамаас хол зүйлийг харах гэсэн олон улсын зөвлөмж юм.

  1. Нүдний дасгал, иллэг хийх. Энэ нь нүдний булчин болон торлогийн судаснуудын цусан хангамжийг сайжруулна.

 

Заавал нүдний эмчид хандах яаралтай тохиолдлууд.

Дараах тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай:

  • Нэг нүд харах чадвараа алдах
  • Хөшиг буусан мэт харанхуйлах
  • Гэрлийг ихээр гялбуулж харах, хурц гэрэлд нүд өвдөх
  • Нүд хүчтэй өвдөх, толгой өвдөх, доторо муухайрах.

 

 

НҮД ХУУРАЙШИХ

Нүд хуурайших гэдэг нь нүдний чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдлын улмаас үүсдэг эмгэг юм.

Шалтгаан:

  • Хуурай, тоосжилт ихтэй, салхитай орчин, агааржуулалтын болон халаалтын системтэй нөхцөл
  • Зурагт, компьютер, гар утас зэрэг дэлгэц удаан хугацаагаар амралтгүй харахад нүд цавчих хариу үйлдэл цөөрч нүдний хуурайшилт ихсэх.
  • Удаан хугацаагаар контакт линз зүүх.
  • Тамхи татах
  • Зарим эмийн гаж нөлөө
  • Дааврын өөрчлөлт
  • Зарим системийн өвчнүүд

 

 

Шинж тэмдэг:

  • Нүдэнд гадны биет орсон мэт торох, аргах
  • Нүд улайх, загатнах, хорсох
  • Үе үе гэнэт нулимс гоожих
  • Хурц гэрэлд гялбах
  • Улайх
  • Хараа бүрэлзэх

 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. Нүд хуурайшуулах хүчин зүйлсээс зайлсхийх.
  2. Эмчийн заавраар хиймэл нулимс дусаах (өдөрт 4-6 удаа дор хаяж 2 сарын хугацаанд тогтмол дусаах)
  3. Өрөө тасалгааг чийгшүүлж байх
  4. Гадаа нарны хамгаалалттай шил, дотор дэлгэцийн хамгаалалттай шил зүүж хэвших.
  5. Нүдээ тогтмол амраах: ойрын харааны ажил 20 мин хийсний дараа 20 секундын турш 20 алхамаас хол зүйлийг харах гэсэн олон улсын зөвлөмжийг дагах.
  6. Цаг товлож нүдний эмчид тогтмол үзүүлж байх.
  7. Шингэн зүйл тогтмол уух.

 

Facebook page : Sun medical center UB

Ажиллах цагийн хуваарь :

08:30-16:30 Даваа- Баасан,

09:00-14:00 Бямба

Утас: 7777-7500, 8882-7500

Хаяг: ХУД 7-р хороо, Яармаг

e-mail : info@sunhospital.mn

Top