"SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн эмч нарыг танилцуулж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

"SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн эмч нарыг танилцуулж байна.

 

1. МЭДРЭЛИЙН ЭМЧ Г.ТУНГАЛАГ ТАМИР

Танд дараах  шинж тэмдгүүд илэрсэн бол "SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн МЭДРЭЛИЙН КАБИНЕТ-д хандана уу.

  • Толгойн өвдөлт ажил амьдралд нь нөлөөлөх
  • Сүүлийн үед мартаж санах нь улам ихсэх
  • Нойрны асуудлаар  шаналах
  • Нурууны өвдөлт нь хөлрүү дамжиж босох суухад хүндрэлтэй байх
 

2. ЭРҮҮ, НҮҮРНИЙ ИХ ЭМЧ Б.ТҮМЭНЖАРГАЛ

"Сон Медикал Центр" Улаанбаатар эмнэлгийн ШҮДНИЙ КАБИНЕТИЙН  Эрүү нүүрний их эмч, Б.Түмэнжаргал та бүхэнд дараах эмчилгээ, үйлчилгээг ая тухтай орчинд, сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж ашиглан  чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

 

3. НҮДНИЙ ЭМЧ Б.БИЛГҮҮН

Та бүхэн дараах эмчилгээ, үйлчилгээг авах бол "SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн НҮДНИЙ КАБИНЕТ-д хандаарай.

  • Хараа зүйн үзлэг, оношилгоо
  • Ерөнхий болон нарийвчилсан үзлэг
  • Нүдний даралт хэмжих
  • Нүдний уг дурандах
  • Эмийн эмчилгээ
  • Хатиг бугалаа нээх,зүсэлт, боолт хийх
  • Нүднээс гадны биет авах зэрэг эмчилгээ,үйлчилгээ

 

4. ГЭМТЭЛ, СОГОГ ЗАСЛЫН ИХ ЭМЧ Г.ДАШДАВАА

Танд дараах  шинж тэмдгүүд илэрсэн бол "SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн ГЭМТЭЛ МЭС ЗАСЛЫН ТАСАГТ хандана уу.

  • Нэг эсвэл хоёр гарыг атгахад сул дорой байдал өөрт мэдрэгдэх
  • Барьсан атгасан зүйлсээ алдах, өвдөх, мэдээ алдах,зүүгээр хатгаж буй мэт өвдөлт хуруунд мэдрэгдэх
  • Хуруугаараа хавагнах мэдрэмж
 
 
5. ДУРАНГИЙН ЭМЧ Т.ОДОНТУНГАЛАГ
 
Танд цээж хорсох, гулигах хоол шингэхгүй байх зовиур байдаг уу? Таны өтгөн хатдаг уу?  Танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол "SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгийн ДУРАНГИЙН тасагт хандана уу.
 
 
 
6. ДОТОР, ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ Б.МАЙЦЭЦЭГ
 
Сон Медикал Центр Улаанбаатар эмнэлгийн ЗҮРХ СУДАС, ДОТРЫН КАБИНЕТ-д дараах эмчилгээнүүдийг хийж байна.
 
  • Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээ
  • 24 цагийн Холтер ЭКГ, /24 цагийн зүрхний бичлэг/
  • Зүрхний ЭХОКГ хэт авиан оношлогоо шинжилгээ
  • Дотрын болон Зүрх судасны эмгэгийн хэвтэн эмчлүүлэх
  • Дотор, зүрх судасны эмгэгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх
  • Зүрхний хэм алдагдлууд болон зүрхний дутагдлын үеийн хяналт, эмчилгээ
 
 
 
7. УЛАМЖЛАЛТ СЭРГЭЭН ЗАСАХЫН АХЛАХ ЗЭРГИЙН ИХ ЭМЧ Б.БАТ-ЭРДЭНЭ
 
Сон Медикал Центр Улаанбаатар эмнэлгийн УЛАМЖЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ КАБИНЕТ-д дараах эмчилгээнүүдийг хийж байна.
 
  • Мэс заслын бус өвчлөлүүд, мэс заслын өмнө болон дараах уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал
  • Харвалтын дараах саа, саажилтын үед уламжлалт эмчилгээ, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээ
  • Үе мөч нурууны өвдөлтийг анагаах
  • Хануур, самнуур, шивүүр, болон бусад засал эмчилгээ
 
 
 
 
Top