Цаг агаарт зориудаар нөлөөлж, Сүхбаатар аймгийн зарим сумдад бороо оруулжээ

2021 оны 06 сарын 14

Цаг агаарт зориудаар нөлөөлж буюу үүл буудаж, Сүхбаатар аймгийн зарим сумдад бороо оруулсан талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Тодруулбайл, 2021 оны 6-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө УЦУОШТ -ийн  "Шарга бороо-1"  экспедици нь Мөнххаан, Уулбаян сумдад цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Үүний үр дүнд Мөнххаан сум 12.0мм, Түмэнцогт сум 7.0мм, Уулбаян сум 4.0мм, Түвшинширээ сум 2.0м, бусад сумдаар 0.0-0.7мм бороо оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top