Ерөнхий сайд Японд айлчилж, олимпын нээлтэд оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно. 

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.217.147) 2025 оны 03 сарын 13

Гуйлга л битгий гуйгаарай даа, том мега төслүүд байгаа бол харилцан ашигтай галзуу ганц гэрээ хийвэл ч .....

1  |  0
Зочин(202.126.89.92) 2025 оны 03 сарын 13

Тэнэглэл, энүүгээр л олимпын нээлт дутав гэж, тэнэж байхын оронд тэр илүүдээд байгаа мөнгөө эрүүл мэндийн салбартаа зараач

1  |  1
zochin(111.239.166.235) 2025 оны 03 сарын 13

guiee uhaan muutai ha bol haa salchgansan banhar saidaa ene hund ued covid.r udur 10hun.r uheed bhad ene banhar yah gej yah yavdag bna ⁉️ ter munguur 1hunii ami nas avrah tal deer ajilah btal oi gutmaar durak .g saidaa bolgoj ee ard tumen chin ajil gui 1hagas bolj bhad ene said banhar olinp orolthon genee guiee evgui buh said bolj ee ter iluu mungu chin hna bna be

1  |  0
ккк ха ха ха(59.153.114.43) 2025 оны 03 сарын 13

Пүтен,Ши жин пинтэй утсаар ярьлаа гэж попдов. Тоогоогүй бололтой

1  |  0
Мэдрэл эр(59.153.114.43) 2025 оны 03 сарын 13

15 минут гэдэг нь зөвхөн төрийн ёслолын ордонд орж байлах,зураг авахуулах нь хугацаа.Юу ярих юм.Тэгээд ч баяр ёслолын арга хэмжээний үеэр ”ковид ярих уу?,зээл тусламж гэж гүйлага гүйх уу? ккк

1  |  0
140(103.212.118.204) 2025 оны 03 сарын 13

Японы ЕС чинь хүн бүртэй 15 минут гээд дэлхиийд зарлачихсан шүү дээ .энэ 15 минутад юу ярих вэ. Сайн төлөвлөхгүй л бол дуусаа шүү дээ. Зүгээр л зардал үрсэн хэрэг. МҮН ЖЕН ИН г харсан байлгүй дээ

1  |  0
зочин(202.21.108.22) 2025 оны 03 сарын 13

болих хэрэгтэй хайран мөнгө

1  |  0
Top