Австрали, АНУ, Их Британийн аюулгүй байдлын салбар дахь “AUKUS” түншлэл технологийн салбарт Хятад улсыг гүйцэх боломжийг барууны орнуудад олгоно гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Жонсон “Бидэнд барууны найдвартай технологи хэрэгтэй. Гэвч бодит байдал дээр Хятад улс зарим технологийн хувьд тэргүүлж байна” гэжээ.
АНУ, Австрали улс Барууны ертөнцийг зарим салбар дахь тэргүүлэх байр суурийг эргүүлэн авчрахыг хүсэж байна. Цахим ертөнц, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж тэрбээр онцолжээ.
Австралийн Францтай байгуулсан олон тэрбум ам.долларын өртөг бүхий шумбагч онгоц худалдан авах гэрээг цуцлах талаар илэрхийлсэн хэлбэрийн талаар Борис Жонсон хүмүүс аливаа чухал яриа хамгийн сүүлчийн мөч хүртэл хойшлуулдаг хэмээн зүйрлэсэн байна. Ингэхдээ тэрбээр нэг талаас Вашингтон, Лондон, нөгөө талаас Парисын харилцааг сайжруулах зорилгоор Францыг шинэ түншлэлд урих боломжийг үгүйсгэжээ.
Үүнээс өмнө Жонсон AUKUS түншлэлийн хувьд Францын Засгийн газарт хандан тайвширч, бие барихыг зөвлөжээ. Түүний хэлснээр, санаа нэг гурван холбоотон мөр зэрэгцэн, технологи солилцох шинэ түншлэлийг байгуулж байна. Энэ бол онцгой зүйл огт бус, хэн нэгнийг гадуурхах гэсэн оролдлог ч биш. Энэ хэлэлцээрээр Хятад улстай дайсагнах гэсэн явдал биш гэж Жонсон тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )