ЕХ Австралитай хийх худалдааны хэлэлцээгээ хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Европын Холбоо Австрали улстай хийх худалдааны яриа хэлэлцээгээ хойшлууллаа. Энэ шийдвэр нь Австрали улс АНУ, Их Британитай “AUKUS” түншлэл байгуулж, Францтай байгуулсан цөмийн шумбагч хөлөг худалдан авах гэрээнээс гарах болсон асуудлыг тойрсон дуулиантай холбоотой гэж “Australian Financial Review” хэвлэлд бичжээ.

Францын “Naval Group” компанитай байгуулсан гэрээ ёсоор Австрали улс нийт 56 тэрбум еврогийн өртөг бүхий 12 цөмийн шумбагч хөлөг худалдан авах ёстой байв.

Францын Гадаад хэргийн яамны Европын хэрэг эрхлэх төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон харилцан итгэлцлийг алдсаны дараа Европын Холбоо Австрали улстай явуулж буй чөлөөт худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломж хязгаарлагдаж байна гэж мэдэгджээ.

Брюссель, Канберрагийн худалдааны яриа хэлэлцээний 12-р үе шат ирэх сард болох ёстой байв. Евро комиссын эх сурвалжийн мэдээллээр, хэд хэдэн асуудал шийдэгдээгүй тул яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Арга хэмжээг арваннэгдүгээр сард явуулах боломжтой аж.

Австралийн худалдааны сайд Дэн Теханы мэдэгдсэнээр, яриа хэлэлцээг цуцалсан бус хойшлуулсан гэж онцолсон байна. “Australian Financial Review” хэвлэлд онцолсноор, ирэх долоо хоногт Парист айлчлах Дэн Техан Францын худалдааны сайд Франк Ристертэй хийх уулзалтын талаар тохиролцоонд одоогоор хүрч чадаагүй байна. Үүнтэй зэрэгцэн, Францын Бизнес эрхлэгчдийн холбоо / MEDEF/ Техантай хийхээр товлосон уулзалтаа цуцалсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.13) 2021 оны 10 сарын 02

EX g ah Baiden n dorhnoo humuujuulchihnee..

0  |  0
Top