Турахын тулд хуримаа 15 жилээр хойшлуулсан ХОСУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30


Их Британийн Честерилдийн оршин суугч Вики болон Дэвид Чаффер илүүдэл жингийн улмаас хуримаа 15 жилээр хойшлуулжээ. Тэд илүүдэл жингээсээ болж хуриман дээрээ харагдах байдлаасаа ичсэн байна.

Хосууд хүссэн жиндээ ороод хуримаа хийжээ. Вики 171 кг, Дэвид 114 кг жинтэй байсан бол одоо Вики 88, Дэвид 70 кг жинтэй.


Бүсгүй ярихдаа “Би 30 насныхаа төрсөн өдрийн зургуудыг хараад өөрчлөгдөх ёстойгоо ойлгосон. Би зургуудаа хараад уйлсан. Өөрийгөө өөрчлөхгүй бол 35 нас хүртлээ амьдрахгүй нь гэж бодсон шүү” гэжээ. Викид турчихвал сайхан харагдана гэх бодлоос гадна эрүүл болно гэсэн бодол нь жингээ хасахад их түлхэц болсон талаар Derbyshire Times-д ярьсан байна.


Эхлээд Вики хоолзүйчид хандаж, дараа нь сүйт залуу нь түүнтэй нэгдэн турахаар шийдсэн гэнэ.

Тэд хоолны дэглэм барихаас гадна жингээ нэлээд хассаны дараа спортоор хичээллэж эхэлжээ. Тэр нь гайхалтай үр дүнг өгч, хосууд гурван жилийн дотор нийлээд 133 кг жинг хасаж чадсан байна.
 


Гадаад байдал нь өөрчлөгдсөн тэд өөртөө маш итгэлтэй болж, хуримаа хийж, аз жаргалтай гэр бүл болжээ.

Тэд одоо дэлгүүрт ороод хүссэн хувцасаа сонгож авч, шатаар төвөггүй өгсөж байгаадаа маш их баярлаж буйгаа хуваалцсан байна.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Та(172.69.252.138) 2021 оны 10 сарын 02

Энэ чинь л ёстой хайр мөн бна.

1  |  0
Top