УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын “San Francisco Examiner” сонинд ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагадаа "Манай хоёр орны хувьд КОВИД-ын дараахь нөхөн сэргэлт болон цаг уурын өөрчлөлттэй холбоотой нэгэн ижил сорилтуудтай тулгарч байгаа тухай дурджээ. Тухайлбал, цар тахал бидэнд олон сорилт авчирлаа. Эдгээр сорилтууд шинэ боломж, өөрчлөлтийг авчирч байна. Инновацид суурилсан технологийг хөгжүүлэх боломж буй боллоо.
Манай улс Сан Франциско хоттой адилхан КОВИД-19 цар тахлыг эрт үед нь илрүүлж, халдварыг тодорхой хугацаанд амжилттай тогтоон барьж чадсан. Ингэснээр цар тахлын эсрэг тэмцэхэд бид бэлтгэлтэй байж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Мөн Калифорни мужийн оршин суугчдын адил бид цөлжилт болон цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбартаа өндөр эрсдэл хүлээж байна. Иймд технологийн компаниудтай хамтарч, эрсдэлийг даван туулахад хамтрах шаардлагатай байна” гэжээ.
Эцэст нь тэрээр Монголын залуу үе дэлхийн хэмжээний боловсролтой, нээлттэй, идэвхтэй иргэд болж буй. Ирээдүйн иргэдэд маань хоёр орон төдийгүй дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэл дүүрэн бий гэдэгт итгэж байна гэж тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )