Талибууд террористын жагсаалтаас хасах тухай Путины үгийг сайшаав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Афганистаны Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Талибан” хөдөлгөөнийг террорист бүлэглэлийн жагсаалтаас хасах тухай яриаг сайшаан хүлээж авчээ.

Афганистаны Гадаад хэргийн сайд Абдул Кахар Балхи Twitter хуудсандаа “Исламын эмирт Афганистан улсын Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Афганы удирдагч нарын нэрийг хар жагсаалтаас хасах тухай хэлсэн үгийг сайшаан хүлээж авч байна” гэж бичжээ.

Тэрбээр мөн дайн дуусах шатандаа орсон, дэлхийн улс орнууд Афганистаны талаарх дүгнэлт, харилцаа хандлагадаа эерэг өөрчлөлт оруулах ёстой гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубийн нэгдсэн хуралдаан дээр “Талибан” хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтаас хасах эсэхийг НҮБ-ын түвшинд батлах ёстой гэсэн юм.

“Талибан” хөдөлгөөнийг ОХУ-д 2003 онд ОХУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top