-С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон-
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Энэ үйл явдалтай холбогдуулан өнөөдөр (2021.10.26) Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хурлын үеэр хоёр тал дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан ажил, цаашид хийхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээний талаар ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэдээлэл өглөө.
ОЙД ЗОРИУЛЖ 92 АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА
Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн шаргуу хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн билээ.
Хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой энэхүү түүхэн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг хоёр тал өнгөрсөн онд тохиролцож, энэ оны туршид хэрэгжүүлж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар хоёрдугаар сард утсаар ярихдаа Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа эхэлснийг зарласан.
Улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарын 92 арга хэмжээг тусгасан хамтарсан төлөвлөгөөг хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа хэрэгжүүлж буйгаас гадна хоёр улсын иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар олон арга хэмжээ зохион байгуулж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Тухайлбал, Хоёр улсын Төрийн тэргүүн нар 4, 7 дугаар саруудад утсаар ярьсан. 2021 оны зургаадугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын цахим уулзалтыг аравдугаар сард зохион байгууллаа.
Монгол цэргүүд тавдугаар сарын 9-ний өдөр буюу Ялалтын баяраар ОХУ-ын Улаан-Үд хотод болсон ёслолын жагсаалд оролцож, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зургаадугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийж, “Сэлэнгэ-2021” хамтарсан цэргийн сургуулилтыг Төв аймагт зохион байгуулсан.
Наймдугаар сард хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг, есдүгээр сард “Спецмаш-2021” Оросын хөдөө аж ахуй, зам засварын техникийн төрөлжсөн үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой мөн энэ жил тохиож буйтай холбогдуулан гуравдугаар сард цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Шадар сайд С.Амарсайхан нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд сансрын нисэгч Ж.Гүррагчаа үзэсгэлэнг өөрийн биеэр сонирхогчдод танилцуулсан билээ.
ХАМТДАА 100 ЖИЛ
Үүнээс гадна Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг “Хамтдаа 100 жил” цахим буухиаг энэ жилийн турш зохион байгуулж, хоёр улсын төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, залуучуудын төлөөлөл оролцсон.
Аравдугаар сарын 19-ний өдөр ГХЯ, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн болон ОХУ-ын Байгалын Улсын Их сургууль төгсөгчдийн холбоо хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагаа: 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нарын хүндэт зочноор оролцлоо.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-ууд буюу Москва дахь ЭСЯ, Эрхүү дэх ЕКГ, Улаан-Үд дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-ын оролцоотойгоор олон чухал арга хэмжээ зохион байгууллаа.
Тухайлбал, дөрөвдүгээр сард Санкт-Петербург хотноо “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург хот дахь гар бичмэл болон архивын цуглуулга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зургаадугаар сард Санкт-Петербург хотноо “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэн, есдүгээр сард Владивосток хотноо “Монгол, Оросын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг угтах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Эрхүү хотод “Монголын өдрүүд” арга хэмжээ, 100 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн, цуврал лекц, Улаан-Үд “Монгол хэлний долоо хоног”, Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийн цахим уулзалт зохион байгуулж, Улаан-Үд дэх ЕКГ тус хотын “Ногоон хот” төслийн хүрээнд 100 мод тарилаа. Москва, Эрхүү, Улаан-Үд хотын оюутан, сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаан, эссе бичлэгийн уралдаанууд зохион байгуулаад байна.
Хоёр улсын харилцааны түүхийн талаарх тоймтой ойлголтыг олон нийт, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдад өгөх үүднээс ГХЯ-наас эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа, мэдээллийн томоохон бүтээл, тодруулбал, “Монгол, Оросын харилцааны он цагийн товчоон”, “Зуун дамнасан нөхөрлөл” гэсэн номуудыг гаргаж байна. Мөн хоёр улсын утга зохиол сонирхогчдод зориулан “Орчин үеийн Оросын зохиолуудын орчуулгын түүвэр” “Орчин үеийн Монголын зохиолуудын орчуулгын түүвэр” хэмээх номуудыг илүү олон хувиар хэвлэж, түгээхэд Монголын орчуулагчдын холбоотой хамтран ажиллалаа.
ҮЛДСЭН ХУГАЦААНД ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭНҮҮД
100 жилийн ойн гол өдөр болох арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ойртож байгаатай холбогдуулан тэмдэглэлт арга хэмжээний давтамж ойртож байна. Үлдсэн хугацаанд дараах томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд,
Сэтгэгдэл ( 2 )
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
Манай тал хар залуу, нялх амьтан, гэтэл оросын элчин егзөр нөхөр байгаа биз, ажилласан жил амьлралын туршлага, нас маш их нөлөөтэй шүү, гадаад харилцаа ялангуяа улс орныг удирдан залж чиглүүлэхэд маш чухал.