Өнгөрсөн долоо хоногоос манай орны ихэнх нутгаар цаг агаарын байдал сайжрах төлөвтэй байсан боловч нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас зарим газруудад 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай байна.
Энэ хүнд цагт зудын гамшигт нэрвэгдсэн малчдад тусламж хүргэх ажил үргэлжилсээр, онцгой байдлын албан хаагчид малчны хотонд хүрч тусламж хүргэн ажиллаж байна.
Хойд хөрш ОХУ-аас өнгөрсөн долоо хоногт нийт 733.6 тонн улаан буудайн татан авалт хийгджээ. Тусламжийн улаан буудайг Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган аймгуудад хуваарилан хүргэжээ.
ОХУ-аас манай улсад хандивласан 8500 тонн хүчит тэжээлийн тусламжийн татан авалт үргэлжилсээр байна. Сүүлийн хагас зуун жил тохиогоогүй их цас орж, нүүрлэсэн зудын гамшигийг даван туулахад хүчит тэжээлийн тусламж ихээхэн дэм болох аж. Цаашид бусад аймгуудад тусламжийн хүчит тэжээл, буудай хүргэх ажил үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гадаад, дотоодын тусламж, хандиваар бий болсон мөнгөнмхөрөнгө, эд зүйлсийг нэгбүрчлэн бүртгэлжүүлж зудад нэрвэгдсэн малчин айл өрхүүдэд хүргэх явцад завших, шамшигдуулах явлал гаргах бий дээ хулгай ёэтгэхүйтэй төрий албан хаагчид. Улаан загалмай, онцгойгийн хүмүүсийн үйл ажлыг сайн хянах эх орончид монголд байна уу?