Малын зүй бус хорогдол 67.7 мянгад хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар малын зүй бус хорогдол 67.7 мянган толгойд хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53.3% илүү байгаа юм. Энэ нь хавар эхлэхийн өмнө цаг уурын тааварлашгүй нөхцөл байдал үүссэнийг гэрчилж байгаа билээ.

Хорогдлын 67.5% нь Дундговь, Завхан, Баян-Өлгий, Булган, Увс, Өвөрхангай аймагт хуваарилагдаж байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хонь, ямааны хорогдол их байгаа юм. Тухайлбал мөн хугацаанд 30.9 мянган толгой ямаа, 22.9 мянган толгой хонь хорогдсон байна. Нийт хорогдлын 89.5% нь цаг уурын аюулт үзэгдлээс, бусад нь өвчин болон бусад шалтгаанаас болж хорогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top