Улсын хэмжээнд 26.3 мянган мал хорогджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 13

Он гарснаас хойш эхний нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 26.3 мянган мал хорогджээ. Хорогдсон малын дийлэнх нь баруун аймгаас Увс, Завхан, Баян-Өлгий, төвийн бүсээс Өвөрхангай аймагт ногдож байна. Түүнчлэн 21 аймгийн 11 нь зудын нөхцөлд байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цас зудын эрсдэл өндөр байна. Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монгол Улсын тэргүүлэх эрсдлийн нэг нь ган, зудын нөхцөл байдал гэж тодотгосон байдаг.

Ташрамд дурдахад 2025 оны жилийн эцсийн байдлаар 58.1 сая толгой мал тоологдсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2026 оны 02 сарын 13

Харин ч гайгүй байгаа юм биш үү, зунжин, намаржингаа шоудаад өвлийн бэлтгэлээ базаагаагүй бол мал хорогдоно ш дээ, хувь малчины л хариуцлагын асуудал ш дээ

0  |  0
Top