Зудын гамшиг болж буй энэ цагт ОХУ хүмүүнлэгийн тусламж илгээжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Монгол Улсын дийлэнх нутагт “шилэн” зуд, “төмөр” зудын гамшиг нүүрлэж, мал олноороо хорогдож байгаа билээ. Энэ хүнд цагт ОХУ-ын талаас тусламжийн гараа сунгажээ. Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов Буриад улсаас Монгол Улсад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж буюу 8.5 мянган тонн үр тарианы тэжээл (тэжээлийн буудай, овъёос) бүхий 425 гаруй үр тариа тээвэрлэгчийг илгээж буйг хүлээлгэн өгөх ёслол болжээ.

ОХУ-ын Засгийн газар Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж болгон илгээх үр тарианы ачааг хялбаршуулсан экспортоор гаргах шийдвэр гаргасны дагуу тусламжийн цувааг хүлээлгэн өгөх ёслолд Шадар сайд С. Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нар Монголын талыг төлөөлөн оролцлоо.

Том ширхэгтэй үр тариа нь уураг ихтэй байдаг. Энэ нь хүнсний хомсдолд нэрвэгдсэн мал амьтдыг хурдан сэргэхэд тусалдаг аж.

ОХУ-ын талаас өөрийн Гаалийн болон бусад хяналтын байгууллагуудад шаардлагатай зааварчилгааг өгснөөр үр тариаг ямар нэгэн татваргүй нийлүүлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.144) 2025 оны 03 сарын 13

Орос л Монголд тусалдаг хар хятад бол муу санаалаад л хэвтдэг.2 орны найрамдал мандтугай.Орос ялнаа урагшаа

1  |  1
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

xetsuu yed Oros l tusladag

2  |  3
Нямдаваа(202.131.229.122) 2025 оны 03 сарын 13

Тусламжаар өгч байна гэхэд нь хүлээж авчихаад дараа нь олон юм ярих хэрэггүй. Хэрэгтэй газраа очиж үр дүн гаргах тал дээр нь анхаарах хэрэгтэй бус уу. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Найрамдал хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай.

2  |  1
Ц.Цэгээнхүү(103.57.93.114) 2025 оны 03 сарын 13

Ядахдаа хөрш орны тусламжийн тухайд муу үг унагалгүй тэвчиж болдоггүй л юм байх даа. Хүний оюун санаа бохирдчихоороо ийм гаслантай байдаг аж.

2  |  1
1(202.9.40.95) 2025 оны 03 сарын 13

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  1
иргэн(66.181.182.247) 2025 оны 03 сарын 13

оросын экспорт олон улсын хоригт орсон тул, хог болгож байсны оронд- монголд өгөв

4  |  1
Close menu