АНУ-ын цөмийн шумбагч онгоц Өмнөд Хятадын тэнгист усан доорх уулыг мөргөжээ.
Connecticut цөмийн шумбагч онгоцны мөргөсөн уул нь газрын зурагт тэмдэглэгдээгүй байжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Connecticut шумбагч онгоц усан доорх уулыг мөргөсөн тохиолдлыг шалгаж байгаа бөгөөд “АНУ-ын Долоодугаар флотын командлагч дараагийн арга хэмжээ, тэр дундаа хариуцлага тооцох эсэхийг тодорхойлох болно” гэж Долоодугаар флотын хэвлэлийн төлөөлөгч Хейли Симс мэдэгдсэн байна.
АНУ-ын Connecticut цөмийн шумбагч онгоц Энэтхэг-Номхон далайн бүсэд олон улсын усан хилд уул мөргөх үед шумбагч онгоцны цөмийн хүчний төхөөрөмж нь хөндөгдөөгүй аж.
БНХАУ Вашингтонд хандан цөмийн шумбагч онгоц уул мөргөсөн тохиолдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Цацраг нь алдагдаж далайг хордуулаагүй нь яамай даа.
ч ЯНКууд хадп мөргөсөнд талархаж байна