Шумбагч онгоцны сураггүй болсон газарт газрын тосны толбо илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Лхагва гарагт Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний шумбагч онгоцны сураггүй алга болсон Бали арал орчим газрын тосны толбоо илрүүлжээ.

Толбыг агаараас илрүүлсэн ба шумбагч онгоцонд гэмтэл гарсан эсвэл онгоцны ба дохио өгч байх боломжтой гэж Индонезийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн үзэж байна.
 


Ройтерс агентлагийн мэдээлснээр,  шумбагч онгоц Бали арлаас хойд зүгт 96 орчим км зайд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 04.30 цагийн орчим холбоо тасарчээ. Шумбагч онгоцонд 53 хүн байжээ.

Индонезийн 44 жил ашигласан “KRI Nanggala-402” шумбагч онгоцыг эрэн хайхад туслалцаа үзүүлэх хүсэлтийг бүс нутгийн хэд хэдэн улс хүлээн аваад байна.

Австралийн Гадаад хэргийн сайд бүхий л боломжоороо тусална гэж мэдэгдсэн бол Сингапур улс шумбагч онгоцыг аврах тусгай хөлөг онгоц илгээсэн тухай Сингапурын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Малайз улс мөн хөлөг онгоц илгээжээ.

Нийт 1395 тонн жинтэй “KRI Nanggala-402” шумбагч онгоцыг 1977 онд Германд үйлдвэрлэсэн бөгөөд Индонез 1981 оноос хойш ашиглаж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top