Хүмүүнийг гэгээрүүлэх соёл буюу Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногт маркетинг, дижитал инноваци контент, брендинг, коммуникац, дизайны салбаруудыг хамруулах бөгөөд “Кино ба бизнес” форум, Michel&Amazonka “Winter2022” загварын нэгдсэн арга, “Гэм зэм” пост драм жүжиг, "Spikes Asia" олон улсын маркетингийн уралдаан, Playtime Аrtist Management Workshop, Анимейшны төсөл шалгаруулах уралдаан, "Advertiser's night" тусгай үзвэр зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүний амьдралын мөн чанар, сэтгэл зүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Т.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа Монголын тайзнаа тоглоно. Түүний хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг “Орфей” театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулах юм.
Түүнчлэн "Advertiser's night" тусгай үзвэр-The One Show, Clio Awards, CNNS, D&A, Andy Awards зэрэг креатив наадмын сүүлийн 2 жилд шалгарсан маркетинг сурталчилгааны ажлууд болон 2021-2022 оны шинэ жилийн сурталчилгааны ажлуудын тусгай үзвэр, Michel&Amazonka “Winter2022” загварын нэгдсэн арга хэмжээнд гоёлын эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварууд болон өвлийн олимпын иж бүрэн хувцасны танилцуулгыг олон нийтэд толилуулахаар төлөвлөөд байна гэж Соёлын яам мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )