УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ үргэлжилж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Оношилгоо, тандалтыг хийж байж эмчилгээнд ордог. Эмчилгээний тактик бол манай улсын гурав дахь давлагаа. Бэлтгэл ажил сайн байна. Дельта хувилбарын бэлтгэлд бэлэн байдалтай орсон. Энэ тавдугаар сарын 23-наас нэг ч хөл хориогүй, тодорхой хязгаарлалтыг хийж ирсэн. Тиймдээ ч халдварын тоо 200-аас доош болсон байна. Цаашид омикрон хувилбар тархалт орж ирэхэд бэлтгэлийг хангаж байна. Гэхдээ хэр хугацаанд тархдаг зэргийг нь судалж байна, одоо л судлагдаж байна. Тиймээс боомт дээр тандалтыг эрчимтэй хийж байна. Хариу арга хэмжээг нь тухай бүрд нь хийгээд явна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дeлтьта хувилбарт яг бэлтгэлтэй бсан байж харагдаач