Б.Жавхлан: Хувийн хэвшил, иргэдэд чиглэсэн ШАЛГАЛТЫГ 50 ХУВЬ цөөлнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо.

Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол төрийн бүтээмжийн асуудал юм. Төр өөрөө өрөөсөө шинэчлэлээ эхлүүлнэ. Энэ хүрээнд аймаг, орон нутаг, НИТХ, Засаг даргын орон тоог хязгаарлаж тогтоож байна. Ирэх онд болох төрийн албаны шалгалтыг цөөлнө. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүүгээ түргэвчлэх шийдвэр гарч байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 1-нээс УИХ, Засгийн газрын харьяа байгууллагаас хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа" гэв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.66.166) 2021 оны 12 сарын 14

энэ нөхөр шадар сайд билүү, юусан билээ.

0  |  0
ЖАВХЛААН (59.153.114.131) 2021 оны 12 сарын 14

Мэдрэмжгүй амьтан уу ?? Мэдэн будилаад байна уу?? ААН-ын үйл ажиллагаа зогссон. Шалгуулах юм байхгүй

0  |  0
Зочин(202.9.40.122) 2021 оны 12 сарын 14

Хурган дарга нар чинь та нарын үгэнд орж харагдаач. Торгож авилгалаа авах гээд чичрээд дайрна шүү дээ

0  |  0
н(122.201.24.46) 2021 оны 12 сарын 14

зөв \n

1  |  0
Top