“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад мөнх тэнгэр хатан үр заяажээ. Монгол улсын Ардын жүжигчин Сэвжид агсан хийгээд Сүхбаатар нарын генийг 37 жил “харамласан”-ы эцэст Амраагийн соёрхож, “тоосоо” хүртээсэн бүсгүй бол Туул хэмээх сарангуа гэнэ. 20 жил нүдээ чилтэл хүлээсний эцэст сая л ач охиноо харсан Сүхбаатар гуай эмнэлгээс гарсан өдөр гэрт нь “довтлон” очиж, Бүжинлхам хэмээх нэр хайрлан адис хүртээжээ. Эхийн бие амар, үр торниун бөгөөд 3 кг 400 грамм төрсөн Бүжинлхам охин Рэпийн хааныг амьдад нь заларсан хойд дүр хэмээв. Ямартай ч Монголын рок поп урлаг хийгээд эх оронч үзэл санааны хувьсалд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан Хар сарнайн Амраа болон түүний гэргий Туул нарт андуудаас нь чин сэтгэлийн халуун баяр хүргэснийг өчсүгэй.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )