Монголын хамгийн баян хүний нэг Баттулга цагтаа тив дэлхийг доргиосон жудочин байсан. Мань хүн улс төрд ороод хэдэн жил болсон ч бэлтгэлээ огт хаядаггүй гэнэ. Спортоор багаасаа хичээллэсэн түүний бие бялдрын хөгжил ямархуу байгааг саяхан болсон улс төрчдийн биеийн тамирыг дэмжих өдрөөр харууллаа. Лагс том биетэй Кёкүшюзан 125 килограммын штангийг хэвтээ байрлалаас цээжнээсээ шахах гээд чадаагүй бол Х.Баттулга сайд 155 килограммыг шахаж улсын их хурлын гишүүдийн дунд одоогийн байдлаар рекорд тогтоосон. Түүний энэхүү бие бялдрын хөгжил эр хүний мөн чанарыг нь илтгэж байгаа хэрэг. Ер нь Тулга сайдтай учирсан бүсгүйчүүд аль, аль тал дээрээ “хаппи” үлддэг гэлцэх. Ямар сайндаа л тухайн өдөр биеийн тамирын үзүүлэх тоглолт хийсэн сайд, гишүүд нар “Манай Тулга сайд ч чалх сайн байна шүү” гэж явуулж байхав.
Д.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )