Ч.Хүрэлбаатар: Цалингийн доод хэмжээг нэмнэ, нэмэхээс өөр аргагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын инфляцийн хэмжээ 13.4 байна. Энэ хадгалагдана. Тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаад дэмжчихлээ. Төсвийн хүрээнд яригдаж 6.7 хувийн инфляци өөрчлөгдөх ёстой. Худлаа тоо тавиад байж болохгүй. Үүнийгээ дагаад бусад асуудал яригдана. Тэтгэвэр, тэтгэмжийг хөдөлгөж байгаа бол халамж, цалин бүгд нэмэгдэх ёстой. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болчихлоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Тэгэхээр 420 мянган төгрөг дээшээ хөдлөхөөс өөр аргагүй" гэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.47) 2022 оны 02 сарын 02

Tsalin dood hemjeeg 600mynga bolgomor ymaa demjij bna

1  |  0
Ok(66.181.190.180) 2022 оны 01 сарын 31

Tatvaraa nemeh gsn shaajiin muu baaatarsaihanii muujgai

0  |  0
Top