Монголын Алт Корпораци гэж мөнгө нь багтаж ядсан компани нэг ширхэг байна. Түүний эзэн Нямтайширын хүү гэж ааг нь багтаж ядсан хүн бас нэг ширхэг байна. Тэр хүү улс төрөөр хөөцөлдөж эхэлсэн юмдаг уу даа, янз нь. Харин Номтойбаяр гэж номгүй нөхөр МАН-ын залгамж халаа НАМЗХ гэдэг байгууллагад элсэн орсноос хойш тус намын залуучууд ихээхэн эгдүүцэх болсон юм байх. Шоу цэнгээн, охид хүүхнүүд, баар саванд л цагийг нөхцөөдөг байсан энэ залуу ноён “улс төрд зүтгэнэ, улс орноо хөгжүүлнэ” гэж ярьж явахыг харсан улс төрийн мэдрэмжтэй, өндөр боловсролтой залуус “Сумтайбаяр сонгуульд мөнгө үрэх нь дээ” гэж ёжилдог болсон гэнэ шүү.
С.Сайнхүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )