Египет, Австрийн археологичдын хамтарсан баг Египетийн өмнөд Асван муж дахь Ком-Омбо сүмээс холгүй эртний үр тарианы агуулахын туурь илрүүлжээ.
МЭӨ ХХ зуунд хамаарах байгууламжийг үр тариа хадгалах, хуваарилахад ашигладаг байсан гэж эрдэмтэд таамаглаж байна.
Конусан хэлбэртэй 20 байгууламжаас бүрдсэн тус агуулахыг нээснээр Ком-Омбо сүмийн ойролцоох суурин газар засаг захиргааны чухал төв байсан гэж үзэх үндэслэл болж байна гэж Египетийн эртний эд өлгийн Дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири ярьж байна.
Хоёр м гүн агуулахын шат, хана зэрэг нь маш сайн хадгалагдан үлджээ. Газар доорх агуулахын нэгт хулганы чулуужсан яс олдсон байна.
Малтлагын үеэр археологичид мөн бэхлэлтийн цайзын туурь илрүүлжээ. МЭӨ XIX зууны үед хамаарах уг цайз тухайн үед хамгаалалтын цэг болон Нил мөрний урсгалыг ажиглахад ашиглаж байсан байж магадгүй гэж Австрийн археологич Ирен Фостер онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )