МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр /2022.03.03/ Б.Ариунзаяагийн асуудлаар хуралдаж, сургуулиас хасах шийдвэр гаргажээ.
Энэ талаар тус сургуулийн удирдлагууд албан ёсоор мэдээлж, МУИС-ийн төв захиргаа руу шийдвэрээ хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаа гэлээ.
МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл "Захиргааны зөвлөл нэлээн удаан хуралдсан. Оюутан залуусаа оюутны эгнээнээс хасч байгаа дэндүү хатуу зүйлтэй багш нар тулгарч байна. Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина гэж заасан. Түүнчлэн МУИС-ийн дүрмэнд суралцагч нь ёсзүй, эерэг зан үйлийг чандлан сахиж, эрдмийн нэр хүндийг өргөж явна гэж заасан. Гэтэл энэ заалтууд зөрчигдсөн.
Хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм асуудалд холбогдож байгаа оюутанд иргэдийг өмгөөлж, хамгаална шүү гээд гаргах итгэл найдвар алдагдсан. Тиймээс ийм шийдвэр гаргаж байна. Шүүх эцэслэн шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй. Энэ нь хүмүүний ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйд хуульч болох хүний асуудал яригдаж байна" гэлээ.
Болсон явдлыг сануулбал, Энэ сарын 1-ний өдөр бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтээсэн хэрэг гарсан.
МУИС-ын Хууль зүйн сургуулийн төгсөх дамжааны оюутан Б.Ариунзаяа нь Сүхбаатар дүүрэгт байрлах ... нэр бүхий кофе шопд, бусадтай маргалдаж, толгой дээр нь халуун кофе асгасан байдаг. Улмаар 18 настай охин гэмтэж, толгойн хэсэгтээ түлэгдсэн. Харин бусдыг гэмтээсэн гэх Б.Ариунзаяань энэхүү үйлдэлдээ гэмшихгүй байгаагаа өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртүүлсэн юм.
Түүнийг ёс зүйн доголдол гаргасан, сургуулийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр сургуулиас хасахыг шаардаж, тус сургуулийн оюутнууд цахим гарын үсэг цуглуулж, сургуулийн захиргаанд хүргүүлсэн юм. Одоогоор нийт 23.700 орчим гарын үсэг цугларсан байна.
Сэтгэгдэл ( 24 )
ganth amrah uls engej hargis baij bolj bna uu ... emegtei eej boloh hun iim hargis bj bolno gej ymar humuujleer ussun yum boldoo setgeh.n zugeer yaj surguul orson yum boldoo iim eruul uvchtei uLs.g niigm.s tusgaarlaj hatuu hariuthlaga toothoosoi thag aldalgui
СУИС-д шинээр элссэн охидыг жагсааж байгаад дэлэн хөхийг нь гаргахыг шаардаж, хөвгүүдийг нь зодож дээрлэхэн мөнгө нэхэж, зармиынх нь аминд хүрсэн баримтууд нет дээр гараад байсан даа.....СУИС-н энэ асуудал дээр Боловсролын яам ямар арга хэмжээ авсан вм бол оо?
ийм их зантай хоосон толгойлсон эргүүнүүдээр цаашид яаж хуулиа дээдлэх хүний эрхийг хамгаалах мэргэжлийн ажилтан гэж хэлэх юм бэ энэ охин хуульч байж чадахгүй хүн байна
Yadav de huurhii
Hvn baih uhaanaa geene gedeg aimshig
Бүр нэг сэжгийн хүүхэн байна лээ
Оюутан биш,бааранд хэрүүл хийдэг хүүхэн шиг харагдлаа.ийм шүүгч,хуульч гарна гж бодохоос аймаар юм
Japand hervee iim uildel gargaval aav eej ajil budaa. Huuhed sur budaa ger bulere duus duus bolno
сургуулиаас хөөдөг нь зөв байна бас МУИС-ийг явуулах цаг болцон юм бишүү
ih surguuli 22 toi hugshin huuhen humuujuuldeg gazar bish. ene huuhniig iim bolgoson etseg eh tsetserleg dubd surguuli orchin niigem.
зөв
Маш зөв дэмжиж байна, гэвч кредит тодорхойлолт гаргуулаад хувийн Хамгийн том шэж рекламддаг сургуульд шилжээд сураад төгсчихөж бас магадгүйл юм. Дараа нь прокуророо хийнэ гээд л савалж өгдөг байх даа
Хасах шийдвэр гаргах нь зөв. Ирээдүйд хууль сахиулах гэж буй иргэн ийм үйлдэл гаргах нь эцэг эхийн хүмүүжил, өөрийнх нь ухамсаргүй үйлдэл тул нийгэм хатуу шийтгэх хэрэгтэй. Эцэг эхтэй нь хамт хатуу цээрлэл үзүүлбэл таарна.
Могойн эрээн гаднаа. \nХүний эрээн дотроо гэдэг дээ.
Одоо яахав дээ.Юу тарина түүнийгээ хурааж авдаг ертөнцийн жам юм даа.
Yamar ch surguulid buu av.ayagui bol mongonii huviin sur ni avchnaa. Butehguu nohor bn.
Gemshihgui bayarlaad ongirood . Iim amitan 5 jil huulid suraad yu be
Гичий зайл сан нь дээрдээ
ali ch surguulid buu av , iim es surtahuungui hun surguuli togsoj mergejil ezemsheed ajillaj chadahgui niigmiin hog shaar
Гэр бүл цаашлаад нийгэмд ямар шуухан хүмүүжиж буйн тод илрэл маш их сургамж, сэрүүлэг боллоо..Ер нь эцэг эхчүүд бид хүүхэдээ хаана хэнтэй юу хийж буйг жоохон мэдэж мэдэрч байхгүй бол арай л бишээ..Эр эмгүй хүний үг сонсохоо больсон нэг л их сошил ухаж болох болохгүй юм үзсэн хүмүүс…
DAVRAAGAAD BAIVAL TOLGOI DEER CHINI SHEENE BAANA SHUU,TER ETSEG NERTEI HUJAA HULGAICH BOL ENGIIN NOMHON HUN BOL YAAVCH BISH,SHALGAH HEREGTEI
Mонгол нутгын өнцөг бүрээс хуулч болохоор ирж суралцаж байгаа олон мянган залууст сургамж болог.. Cургуулийн захиргаа зөв шийдэж
нийгэмд шившиг боллоо доо
Мэрэгжилийн түвшиний төгсөх курсын бараг л хуулийн мэрэгжилтэн болчоод ийм больчимгүй үйлдэл ёс зүйгүй зан араншин ёс суртахуунгүй аймшигтай үйлдэл гаргасан хүнд багадах шийтгэл байна. Монголын хуулийн сургуулийнхан энэ оюутанг авах ёсгүй магадгүй загнадаг зандардаг ажилын мэргэжил олсон дээр байх даа \n