Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтээсэн хэрэг гарсан.
Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх дамжааны оюутан Б.Ариунзаяа нь Сүхбаатар дүүрэгт байрлах ... нэр бүхий кофе шопд, бусадтай маргалдаж, толгой дээр нь халуун кофе асгасан байдаг. Улмаар 18 настай охин гэмтэж, толгойн хэсэгтээ түлэгдсэн.
Энэ хэргийн улмаас Б.Ариунзаяаг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гаргасан яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхээр хэлэлцсэн байдаг.
Шүүхээс эл асуудалтай холбоотойгоор гуравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн яллагдагч Б.Ариунзаяагийн хилээр гарах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ удаа түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүхээр хэлэлцэж, хилийн хориг нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн, хилийн хориг тавьсан хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 6 )
Хэн гэдэг шүүгч ийм шийдвэр гаргав. Зарим нь хориг тавьж цуцлахгүй үхүүлж байхад зарим нь цуцлагдаж болдог. Шийдвэрийг нь бүрэн эхээр нь нийтлээд өгөөч
Сэжиг
Бузар гичий сайнаа үзэхгүй
Хонгилын шүүх, прокурор хэвээрээ л байгаа шдээ
Шүүгчдийг Батбаяр атгадаг юм байна
Ёс суртахууны доголдолтой аав нь шүүхийг дийлжээ, манай шүүх ямар ялзарсан авилгачдаар дүүрсэн байгаагийн тод жишээ болж дээ