ОЛОН ӨНГӨ: Асуудал “Ариунзаяа”-д байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

Ойрын хоёр гурван хоног нийгмээрээ нэг эмэгтэйн талаар ярьж байна. Гэнэт сэрсэн мэт ч аяглах болов. “Үнэхээр аймшигтай”, “Жигшмээр зүйл”, “Бидний нийгэм ямар аймар болоо вэ” гэж ирээд ам уралдуулах нь тэр. Бүр болоогүй үүсээд буй асуудлын үндэс суурийг олохоос урьтаж, Ариунзаяа гэх бие хүн рүү бултаараа “чулуу шидэцгээх” нь тэр. Сургуулиас нь хөөе, цахим хаягийг нь "репорт" гэсэн утга учиртай аян өрнөх нь халаг. Хүний толгой дээр халуун кофе асгасан тэр эмэгтэйн үйлдлийг бол хэзээ ч зөвтгөхгүй. Гэхдээ ийм үйлдэл хийх хүртэлх зан араншинг тэр хаанаас, юунаас өвлөөд авчих ваа гэдгийг бодох хэрэгтэй.

Ер нь өнөөгийн нийгэмд “Ариунзаяанууд” маш олноор төрөн гарч ирж байгааг санаарай. Тэдний өссөн орчин, үндэс суурийг нь судлаад үзэхээр ихэвчлэн "томчуудын" хүүхдүүд.

Мөнгө, эрх мэдэлд умбаад ирэхээрээ хүн хүүхдээ ч хүмүүжүүлж чадахаа байдаг бололтой. Нэгэн сэтгэлзүйч “Хайрыг мэдрээгүй өссөн хүүхэд зүрх сэтгэлгүй хүн хогнууд болдог” хэмээн хэлсэн байдаг. Хатуу боловч үнэнийг өчсөн энэ үгийн утга нийгэмд үүсээд буй дээрх хэргийн зангилааг ч тайлж мэдэх. Тиймээс эцэг, эхчүүд минь хүүхдүүддээ эд материалаас илүү хайрыг өгч өсгөөрэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.226) 2022 оны 03 сарын 06

Монгол улсад чинь хууль дүрэм журам гэж байдаг гэдгийг хармаар л байна шүү хууль бүх хүнд эрх тэгш үйлчилдэг гэдгийг харуулах мэдрүүлэх хэрэгтэй чанга байж гэмээн ойлгоно шүү дээ

0  |  0
Зочин (150.129.143.159) 2022 оны 03 сарын 06

Хэт туйлшраад яах вм бэ жоохон хүүхэд алдаа л биз. Сургуулиас нь хөөгөөд арга хэмжээ авахуулчихсан гэмшиж байхад дэндүү улс төржүүлээд байх хэрэг байна уу. Одоо энэ сэдвээр ярихаа болимоор юм. Ямар хүн алчихсан биш

1  |  0
Зочин(122.201.24.57) 2022 оны 03 сарын 06

5 настай балчир хүү эхийгээ аягатайгаа цалиулах төдийд орилоод ээж хүүгээ аргадаад эжийгээ уучлаарай ээжийнх нь буруу гэхээр НӨГӨӨ 5 НАСТАЙ ХҮҮ ЭЭЖИЙГЭЭ ТА ҮХЭЭД ДАЛД ОРООД ӨГӨӨЧЭЭ ГЭЖ БАЙНА ШҮҮДЭЭ.ГЭТЭЛ ТЭР ЯИАР Ч ШИЙТГЭЛГҮЙ ХАРИНЧ ХҮМҮҮС ӨХӨРДӨӨД ИНЭЭЛДЭХ ШИЖЭЭНИЙ ИЙМ Л ХҮМҮҮС ӨСӨЖ ӨНДИЙЖ БАЙНАДАА МОНГОЛЧУУД АА

0  |  0
рахмаа(103.57.92.155) 2022 оны 03 сарын 06

худалаа мэдэмхийрэх өвчин тусжээ.тэр ариунзаяа гэгчийг ярихгүй өөр хэнийг ярих юм бэ? 22 иастай.хүүхэн.цуврал алуурчид ямарч орчинд төрж өссөн ямар ч сайн эцэг эхийн хүүхэд байлаа тэр замаараа л явдаг.үүнийг хувь заяа ны зам гэнэ.үүнд эцэг эх орчин мөнгө огт хамаагүй

1  |  0
Чойжоо(124.158.67.142) 2022 оны 03 сарын 07

Өмгөөлөгч Батбаярын танхайрч хүн өдөж зодож байгаа бичлэг хатуу мэдээгээр олон удаа явсан.Гэрч нь охин аавынхаа жишгээр явж байгаа юми байна.Уг нь нэлээд чадваотай өмгөөлөгчийн тоонд ордог бололтой байсан.Хүмүүжил муу аав ажээ

1  |  0
Чойжоо(124.158.67.142) 2022 оны 03 сарын 05

Өмгөөлөгч Батбаярын танхайрч хүн өдөж зодож байгаа бичлэг хатуу мэдээгээр олон удаа явсан.Гэрч нь охин аавынхаа жишгээр явж байгаа юми байна.Уг нь нэлээд чадваотай өмгөөлөгчийн тоонд ордог бололтой байсан.Хүмүүжил муу аав ажээ

0  |  0
Top