Хорватын Загреб хотод унасан цэргийн нисгэгчгүй нисдэг аппарат бөмбөг тээвэрлэж байсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Марио Баножич мэдэгджээ.
Тус дрон Румын, Унгар улсын хилээр нэвтэрч, Хорватын Загреб хотын нэгэн оюутны байрны ойролцоо унаж, дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 40 орчим автомашин сүйджээ. Азаар хүн бэртэж, гэмтээгүй байна.
Хорватын “HRT” телевизийн мэдээллээр, осол болсон газар хүчнийхэн хоёр шүхрээс гадна бөмбөгний хэлтэрхийнүүд олжээ. Хэлтэрхийнүүдээс үзвэл бөмбөг 120 км жинтэй байсан аж. Дрон нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн “Ту-141 "Стриж" нисгэгчгүй нисдэг аппарат байсан байж болзошгүй. Хорватын Ерөнхийлөгч Зоран Милановичийн хэлснээр, дрон Украины бүсээс нисэж ирсэн байж магадгүй гэнэ. Эл дрон Оросынх уу эсвэл Украиных уу гэсэн асуулт тавигдаж байна гэж Миланович онцолсон байна.
Дрон зөөлөн газарт унасан тул дэлбэрэлт газар доор болжээ. Хэрэв асфальт эсвэл бетонон гадаргуу дээр унасан бол гамшиг болох байсан гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )