Регистр, хаяг нууцалсан иргэний үнэмлэхийг шинээр хэвлэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

- Улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай байхаар ангилж хязгаарлалттай мэдээллийг зөвхөн тухайн иргэний зөвшөөрлөөр өгөхөөр зохицуулсан байдаг. Хязгаарлалттай мэдээллийн ангилалд багтаж байгаа регистрийн дугаар нь иргэний үнэмлэх дээр ил харагдаж байна. Иймд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 оронтой тоог иргэний бүртгэлийн баримт бичиг дээр ил харагдах байдлаар тусгаж, регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн санах ойд тусгах.

Иргэний оршин суугаа хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхний санах ойд тусгахаар оруулжээ.

Хуулийн төслийг байнгын хороо дэмжиж, УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг(66.181.161.63) 2022 оны 03 сарын 24

Мобиком кампанит хүний хурууны хээгээр үйлчилдэг энэ буруу шүү гэж боддог эрхийг нь өгч бгаа төрийн байгууллаг юу бодож өгдөг бн аа маг буруу зүйл шүү

0  |  0
Ганаа(202.126.89.220) 2022 оны 03 сарын 24

Иргэндээ үнэгүй тараах хэрэгтэй Үгүй бол ядарсаниргэдээ шулах нэг ёсны дээрэм? \n\n

0  |  0
Сараа(66.181.161.93) 2022 оны 03 сарын 24

Боль боль .регистрээр л байя

0  |  0
зочин(124.158.108.79) 2022 оны 03 сарын 23

яаж мөнгө идэх вэ гэж бодохоо одоо больмоор юм даа улс орноо гэсэн сэтгэл алга уу \n

1  |  0
Top